М.Доржханд: ЗГ эерэг нөлөө үзүүлвэл бидэнд “нөөц” боломж байна
"Алтайн хүдэр" ХХК-ийн Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал М.Доржханд
2013.06.17

М.Доржханд: ЗГ эерэг нөлөө үзүүлвэл бидэнд “нөөц” боломж байна

"Алтайн хүдэр" ХХК-ийн Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал М.Доржхандтай төмөрлөг үйлдвэрлэлийн хөгжлийг хэрхэн харж байгаа талаар ярилцлаа.

-Төмрийн салбарын өнөөгийн байдал, болон ирээдүйг юу гэж дүгнэх вэ?

-Төмөр нь ган үйлдвэрлэлтэй нягт холбоотой явдаг салбар. Ган үйлдвэрлэл мэдээж эдийн засгийн ерөнхий өсөлт бууралтыг даган өөрчлөгдөж байдаг. Сүүлийн 10 жил төмөр болон ган үйлдвэрлэлтийн салбарт үсрэлт хийсэн жилүүд байлаа. БНХАУ-ын эдийн засгийн асар хурдацтай өсөлт гангийн хэрэглээг огцом нэмэгдүүлж улмаар төмрийн эрэлт, олборлолт, үнийг нэмэгдүүлснээр энэ салбар огцом хөгжсөн. 2012 оноос Хятадын эдийн засаг анх удаа буурсан үзүүлэлттэй гарч олонхи судлаачдын зүгээс Хятадын эдийн засгийн хөгжил цаашид аажмаар тогтворжих буюу буурна гэсэн байна.

Хятадын ган үйлдвэрлэл

Гэсэн хэдий ч Хятадын эдийн засгийн хөгжил 7-8%-тай байсаар байгаа нь цаашид ган үйлдвэрлэл, төмрийн хүдрийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэж итгэж байна. Гэхдээ нөгөө талаас маш олон төмрийн аварга төслүүдийг дэлхийн олон хэсэгт эхлүүлж байгаа нь Хятадыг чиглэн экспортолсоор байна. Тиймээс Монгол Улсын засгийн газраас төмрийн салбарыг дэмжиж, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх талаас хамтран ажиллах нь чухал байна.

-Төмөрлөг үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд ЗГ-аас төмрийн салбарыг дэмжиж, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх талаас нь хамтран ажиллах нь чухал гэж та хэлсэн. Чухам яаж юун дээр хамтрах вэ?

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үндэсний уул уурхайн бүхий л компаниуд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нэгдмэл зорилготой байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ уул уурхайн салбар нь их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарддаг салбар, нөгөө талаас эрсдэл өндөртэйд тооцогддог.

Энэ утгаараа нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг нэвтрүүлэхэд бизнесийн болон хууль эрх зүйн тогтвортой, шударга, үндэслэлтэй эрх зүйн орчин чухал байна. Ингэснээр бидний үйл ажиллагаа тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлж улмаар үйл ажиллагаагаа сайжруулах, шинэ технологийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ. 

-Төмрийн хүдэр үйлдвэрлэгчдэд төмөрлөг үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд ямар нөөц боломж байна вэ. Юу хийж чадах вэ?

Бидэнд асар их нөөц боломж байна. Тухайлбал Монголын төмрийн нөөцийн ихэнхи хэсэг нь Дархан Сэлэнгийн районы төмрийн том бассейнд төвлөрсөн байдаг. Энд тулгуурлан ган үйлдвэрлэх боломжтой. Яг үнэндээ Монгол орон маань өөрөө өөрийнхөө төмрийг боловсруулах чадваргүй

Гангийн үйлдвэрлэл

байгаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэр хаягдал төмөр боловсруулахаас цаашгүй байна.

Мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт төв болон зүүн урд бүсийн Оюут Овоо, Эрээн зэрэг ордуудын түүхий эд нийлүүлэгдэх боломжтой байна. Баруун бүсийн хувьд Сайншанд болон Дарханаас хэт алслагдмал байгаа нь ган үйлдвэрлэлийн түүхий эд болгон баруун бүсээс төмрийн хүдэр татах боломжийг хязгаарлаж байгаа юм.

Одоогийн нөхцөлд 1000 – 1500 км машинаар тээвэрлэх асуудал гарна. Техник технологийн хувьд ч манай төмөр боловсруулах салбарын хөгжил сул байна. Яг одоогийн байдлаар ган үйлдвэрлэх байтугай нойтон баяжуулах технологийг бүрэн утгаар нь ашигласан тохиолдол ч байхгүй байна. 

-Төмөрлөг үйлдвэрлэлийг хөгжлийг хурдлуулах ямар боломж байгаа вэ?

Хууль эрхзүйн орчин тогтвортой үндэслэлтэй шударга байх нь маш чухал байна. Нэгэнт Монгол Улсын банк санхүүгийн зах зээл уул уурхайн төслүүдийг бүрэн санхүүжүүлэх чадваргүйн дээр төрийн бодлого нь тогтворгүй байхаар уул уурхайн компаниудыг асар их эрсдлийг авчирч байна.