Шишгид голын гүүр тавигдаж иргэдийн амь нас баталгаатай боллоо
Шишгидийн голын гүүр
2013.06.27

Шишгид голын гүүр тавигдаж иргэдийн амь нас баталгаатай боллоо

Олон жил улсын төсөвт хөрөнгө нь суусан боловч цаасан дээрх тооноос хэтэрдэггүй Шишгэдийн гүүрийг тавихад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн идэвх оролцоо өндөр байсныг шинэ гүүрний чанартай танилцах үеэр  яригдаж байлаа.

Хөвсгөл аймгийн Дархадын хотгорт байрлах Шишгидийн голыг нутгийн иргэд олон жил модон бирваазаар гаталсаар иржээ. Дархадын хотгорын томоохон голууд нийлж Шишгид голтой нэгдэн Инсей мөрөнд цутгадаг. Энэ голоор гарч цаатан иргэдэд төрийн үйлчилгээ хүргэх, зэргэлдээх сумдын багт очиход хүндрэл учирсаар олон жилийн нүүр учирсан байна. Олон жил улсын төсөвт хөрөнгө тусгагдлаа гэдэг боловч олигтой үр дүнд хүрэлгүй өдийг хүрсэн  талаар нутгийн иргэд ярьж байна. Шишгидийн голын гүүр тавигдахаас өмнө олон хүний амь нас эрсдэж байсан талаар Цагааннуур сумын засаг дарга ярьж байсан.

Энэ гүүрийг зураг төсөл боловсруулсны дагуу гүйцэтгэсэн бөгөөд хөвдөг гүүр нь иж  бүрдэлтэй, шинэ, 60 тоннын даацтай, өргөн нь 6.2 м, эргийн талаас бэхэлгээг эгнээ тус  бүр нь 2 шон бүхий 3 эгнээ татуургаар татаж бэхэлсэн ба 2.8 см диаметртэй канатаар  татаж бэхлэгдсэн байна.

Энэ нь ОХУ-ны улсын стандарт гүүрийг барихад баримталдаг стандартын дагуу бэхлэгджээ. Олон жилийн турш үер, хаврын цөн түрэлт, шар усны үер, намрын усны халиаг тэсвэрлэх чадалтай орон нутгийн иргэдэд олон жил үйлчилж байхаар хөвөгч гүүр баригдсан гэдгийг албаны хүмүүс хэллээ. ”Шарын гол” ХХК-аас хөвдөг гүүрний баталгаат хугацааг 3 жилийн хугацаатайгаар хийж, Нүүдлийн үед мал гарахад аюулгүй байдлыг хангасан 44 ширхэг хашлагыг 2 үе канатаар холбож тоноглосон байна.