2011.03.01

Малчин бүсгүйчүүдийг баярлуулав

Сангийн сайд С.Баярцогт малчин эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэлээ

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ЗДТГ-аас санаачлан, УИХ-ын гишүүн С.Баярцогтын дэмжлэгтэйгээр хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийн уулзалт өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж. Сумын төв төдийгүй хөдөө мал малладаг малчин эмэгтэйчүүдийг хамруулдаг уг уулзалт саяхан болж, сумын 180 малчин эмэгтэй хуран чууллаа.

Уулзалтад оролцсон Сангийн сайд С.Баярцогт «Малчин эмэгтэйчүүдийг нэг дор уулзуулж, туршлага солилцуулан, ур-лаг соёлоор үйлчилж, нэгэн өдрийг хамт өнгөрөөдөг сайхан уламжлалыг манай Жавхлант сум маш сайн авч явж байгаа. Бусад аймаг сум бас үлгэрлэж хэрэгжүүл-бэл сайхан арга хэмжээ болох юм» гэж байв. Мөн тэрбээр Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Хөдөөнөөс ирсэн малчин эмэгтэйчүүд «Бид тэр бүр хот хүрээ газар очиж чаддаггүй, өвдвөл л төв бараадна. Ингэж сайхан  уулзах боломж тун ховор байдаг. Уулын  мухарт байгаа малчин эмэгтэйчүүдийг  уулзуулан сайхан арга хэмжээ зохион байгуулдаг Сангийн сайд болон сумын  удирдлагуудад талархал илэрхийлье» гэж  байлаа. Жавхлант суманд 200 гаруй малчин эмэгтэй байдгаас 180 төлөөлөгч уг өдөрлөгт ирсэн байна. Энэ нь ч эмэгтэйчүүдэд ийм уулзалт дутагдаж байдгийг илэрхийлж байгаа юм. Харин Сангийн сайд тун мэдрэмжтэй байгаа биз.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.