С.Эрдэнэ тойргийнхондоо өвөрмөц бэлэг барьжээ
2011.02.21

С.Эрдэнэ тойргийнхондоо өвөрмөц бэлэг барьжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тойргийнхондоо ирэх долдугаар сарыг дуустал Төрийн ордонд орох эрх бүхий хуанли бэлэглэжээ. Түүний бэлгэнд сонгогчид нь сэтгэл хангалуун байгаа бөгөөд Төрийнхөө ордонд орж, зургаа даруулах эрхтэй болсон хэмээн гишүүндээ талархалтай хандаж яваа сурагтай. Бас болоогүй Төрийн ордонд орох хүсэлтэй хүмүүс дарааллаа бичүүлэх ёстойг онцолсон хуудсыг хуанлитай хавсаргасан аж. Хавсралт хуудаст ордонд орох өдрөө тэмдэглүүлэхийг хүсчээ. Ийнхүү сонгогчид нь Төрийн ордонд хэзээ ч хамаагүй зочлох эрхтэй болж байгаа гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.