О.Содбилэг: "Олуулаа болох хуулийн төсөл” гэгч ямар хууль вэ
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2013.07.03

О.Содбилэг: "Олуулаа болох хуулийн төсөл” гэгч ямар хууль вэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. 2013 оны намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалд Ерөнхийлөгчөөс долоо, нам эвслээс 102, УИХ-ын гишүүдээс 55, Засгийн газраас 142 нийт 340 төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлсэн байна.

Энэхүү төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, зарим төслийг хасах асуудлыг байнгын хорооны гишүүд дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг А.Бакей гишүүн танилцуулсан юм. Үүний дараа гишүүд асуулт, тодруулга хийлээ.

Тухайлбал, О.Содбилэг гишүүний "Жагсаалтад орсон бүх хуулийн төслүүд Засгийн газраас санал авсан уу. МАН-ын бүлгээс хэлэлцэх саналтай төслүүдийг хаасан байна. Мөн "Олуулаа болох хуулийн төсөл” гэгч ямар хууль вэ. Хэлэлцэх төслүүдээс хэд нь Засгийн газраас санал авсан бэ”

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей

гэсэн асуултад  А.Бакей "Намуудаас ирүүлсэн саналыг УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос судалсан.

Төслүүдийг давхацсан эсэх, бэлэн болсон, өргөн барьсан, бодлогын хувьд гэхчлэн УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гаргаж, ажилласан. Мөн Засгийн газрын томоохон төслүүдийг тусгасан байгаа. МАН-ын бүлгийн хуулиуд ч гэсэн орсон байгаа.

Мөн хэлэлцэгдээд явж байгаа хуулиуд байна. Газрын тухай багц хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа бол өргөн баригдсан хоёр төсөл, эцсийн хэлэлцүүлэгт яваа. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж ажилласан төсөл, Засгийн газраас бэлэн болсон гэж санал болгосон зэрэг хуулиуд бий" гэлээ.

Мөн Олуулаа болох тухай хуулийн агуулга нь эхчүүдэд тэтгэмж олгох тухай хууль гэдгийг тэрээр онцлов. Нэрийн хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлж, өөрчлөлт хийх шаардлагатай гэж ярилцсан боловч энүүгээрээ орох ёстой гэж үзсэн байна.

Ингээд гишүүд, асуулт асуусны дараа саналаа илэрхийлж, 2013 оны намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг 70 хувийн саналаар дэмжиж, баталлаа.