УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.05/ нэгдсэн хуралдаан
2013.07.05

Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.05/ нэгдсэн хуралдаанаар, Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн Д.Ганбат танилцууллаа.

Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн Д.Ганбат танилцуулсан юм. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсангүй.

Харин байнгын хорооноос зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг дэмжлээ. Ингээд хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.