Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Завханы бөхчүүдээ эргэлээ
Сүүж уулын амралтанд буй Завханы бөхчүүд
2013.07.09

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Завханы бөхчүүдээ эргэлээ

Энэ жил Завхан аймгийн 90 жилийн ой болно. Завхан нутгийн бөхчүүд “Сүүж уул"- ын амралтад бэлтгэлд гараад 20 гаруй хонож байна. Улсын гарьд М.Баяржавхлан, улсын начин Б.Адьяахүү, Ш.Уламбаяр, Ж.Оргил, Ш.Жаргалсайхан, Л.Нямсүрэн, Б.Гончигдамба, аймгийн арслан Ж.Сүхбат... нарын 40 орчим бөх бэлтгэлдээ гараад жигдэрчээ.

“Завхан нутаг” дэвжээний бөхийн галыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Жижиг дунд үйлдвэрийн сангийн дэд захирал А.Ганбат, Н.Энхтөр нарын хүмүүс эргэж очин нутгийн бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилттай танилцлаа.

Нутаг усныхан чинь та нарын яаж барилдахыг харж суугаа, хичээцгээнэ шүү гэв.

Энэ жилийн хувьд Завхан нутгийн бөхчүүдээс улсын начин Л.Нямсүрэн, Б.Гончигдамба нарын бөхчүүдийг олон түмэн сайн барилдана, цолоо ахиулна хэмээн таамаглаж байгаа юм байна.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нутгийн бөхчүүддээ хандан “Энэ жил төрж өссөн нутгийн чинь 90 жилийн түүхт ой болно. Нутаг усныхан чинь та нарын яаж барилдахыг харж суугаа, хичээцгээнэ шүү” гээд бэлтгэл сургуулилтад нь шаардлагатай асуудлуудыг шийдэж өгч байгаагаа хэлсэн юм.

Завханы бөхчүүдийн наадмын бэлтгэл ерөнхийдөө дуусч аймаг, сумын цол горилж байгаа залуу бөхчүүд нь орон нутгийг зорьж, харин улсын наадамд барилдах бөхчүүд нь бэлтгэлээ үргэлжлүүлж байна.