Цөмийн технологи хүнсний салбарт
Цөмийн технологийн хүнсний салбар дахь ач холбогдол өндөр. 1905 онд эрдэмтэд хүнсний бүтээгдэхүүнүүдийн өвчин үүсгэгч бактериудыг цөмийн цацраг хэрэглэн устгаж хадгалах хугацааг нь удаан болгосон түүхтэй. Ингэхээр бидний айж эмээдэг цөмийн технологи нь хүнсний салбарт нэн шаардлагатай төдийгүй, орчин үеийн цоо шинэ зүйл биш юм.
Хүнсний бүтээгдэхүүний цацрагаар шарах технологи нь хүнсийг муудах болон хүнснээс үүдэлтэй өвчин үүсгэгчийг хянадаг. Цацраг гэхээр бүх зүйлд хортой гэж хүмүүс ойлгодог учраас цацрагаар шарсан хүнсний бүтээгдэхүүнийг хортой гэж ойлгох нь бий. Гэвч цацрагаар шарсан хүнсний бүтээгдэхүүнд аюул байхгүй.
Цацраг нь мах, далайн гаралтай бүтээгдэхүүний бактери болон празитуудыг багасгаснаар хор багатай болгодог. Цацрагаар шарсан хүнсний бүтээгдэхүүн эрүүл бас тэжээллэг байдаг. Одоогийн байдлаар дэлхийн 50 гаруй улс оронд 40-өөд төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарж боловсруулж байна.
Дэлхийн 50 гаруй улс оронд 40-өөд төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарж боловсруулж байна.
Цөмийн энергийн газрынхан импортоор оруулж ирж байгаа болон эх орны үйлдвэрүүдийн хүнсний бүтээгдэхүүний 2371 сорьцонд хэмжилт хийж 4242 үзүүлэлтээр байгалийн болон зохиомол цацраг идэвхит изотопуудыг тодорхойлоход гурван дээжинд зохиомол цацраг идэвхит CS-137 изотоп илэрсэн байна. Эдгээр хэмжилтийн үр дүнг боловсруулан улсын байцаагчид өгч 1051 дүгнэлт гаргуулжээ.
Цацрагаар шарж ариутгасан хүнсний бүтээгдэхүүн дээр олон улсын тэмдэгт болох радураг тавьдаг. Хүнсний бүтээгдэхүүнийг шарахад цацрагийн тун маш бага хэмжээтэй байдаг.
Цацрагаар шарагдсан хүнсний бүтээгдэхүүнийг сүүлийн 40 гаруй жил судалсаар байгаа бөгөөд судалгааны дүнгээс харахад, өвчин үүсгэгч нян устсан, тэжээлийн шинж чанар өөрчлөгдөөгүй, химийн өөрчлөлтөд ороогүй, цацраг идэвхит шинж чанартай болоогүй гэсэн үр ашиг ажиглагджээ.