Шатахууныг хангалттай нөөцөлжээ
Шатахууныг хангалттай нөөцөлжээ
2013.07.26

Шатахууныг хангалттай нөөцөлжээ

Долдугаар сарын 23-ны байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай хэмжээнд байгааг салбарын яам мэдээллээ.

Газрын тосны бүтээгдэхүүний үнийг хэвийн хэмжээнд барих, тасалдаж, хомсдохгүйгээр хангах үүднээс улсын нөөцөд 12700 тонн шатахуун нөөцөлжээ.

Түүнээс гадна шатахуун импортлон худалдаалагч компаниудын нөөц улсын хэмжээнд хангалттай хэмжээнд байгаа гэнэ. Нийтдээ 100 мянган тонн шатахууны нөөцтэй байгаа нь 42 хоногт хүрэлцэхүйц хэмжээ юм.

А-80 бензин 41 хоногийн нөөцтэй бол Аи-92 58 хоног, дизелийн түлш 31 хоног, ТС-1 буюу онгоцны түлш 38 хоногийн нөөцтэй аж.