Д.Батцогт: Цахилгааны үнийг нэмэх нь зөв
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.08.09

Д.Батцогт: Цахилгааны үнийг нэмэх нь зөв

Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ долоо хоногийн даваа гаригаас цахилгааны шинэ тариф мөрдүүлэхээр болсон.

Цахилгааны үнийг нэмсэн нь хэр оновчтой талаар УИХ-ын гишүүд, зарим агентлагийн дарга нарын байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

Цахилгааны асуудалд төр дандаа алдагдал хүлээж байгаа. Манай улс гаднаас өндөр үнэтэй цахилгаан импортолж ард иргэддээ хямдруулж өгөөд, зөрүүг нь төрөөс төлдөг.

Миний сонссоноор энэ жилийн алдагдал 70 тэрбум төгрөг гарсан гэсэн. Энэ өр цаашид улам нэмэгдэх хандлагатай болсон. Тийм ч учраас цахилгааны үнийг нэмэх нь зөв.