Н.Тэгшбаяр: Дунд нь төр оролцох нь буруу
Цөмийн Энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2013.08.09

Н.Тэгшбаяр: Дунд нь төр оролцох нь буруу

Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ долоо хоногийн даваа гаригаас цахилгааны шинэ тариф мөрдүүлэхээр болсон.

Цахилгааны үнийг нэмсэн нь хэр оновчтой талаар УИХ-ын гишүүд, зарим агентлагийн дарга нарын байр суурийг сонирхлоо.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр:

Хүчээр шийдэж байгаа зүйл заавал задардаг жамтай. Цахилгааны үнийг хил хязгаар тогтоохгүйгээр бүрмөсөн чөлөөлж, зах зээлийнх нь горимд оруулах ёстой.

Төр юм болгон руу орох хэрэггүй.

Үйлдвэрлэж байгаа нь ямар үнээр зарахыг хүсч байна, хэрэглэгч ямар үнээр авмаар байна вэ гэдгээ ярилцаж тохиролцох ёстой болохоос дунд нь төр ороод гүйгээд байх нь буруу.

Төр зохицуулах юмаа л зохицуулна биз. Юм болгон руу орох хэрэггүй гэж бодож байна.