
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2013.08.21
Залуучуудын өдрийг тэмдэглэнэ
Монголын залуучуудын өдрийг жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдөр байхаар болсон. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор наймдугаар сарын 12-ны өдрийг олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж байхаар заасан байдаг.
Энэ удаагийн Олон улсын залуучуудын өдрийг “Залуучуудын шилжилт хөдөлгөөн: Хөгжил рүү тэмүүлэх нь” сэдвийн дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 12:00 цагаас Спортын төв ордонд ХАХНХЯ-с залуучуудын байгууллагуудын дунд зохион байгуулж буй "Залуус лиг 2013" сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно.
Энэхүү арга хэмжээнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцох юм.