Нийслэлийн Боловсролын газраас багш нарын бага хурлыг зохион байгууллаа.
2013.08.28

Ёс зүйн зөвлөл байгууллаа

Нийслэлийн Боловсролын газраас 2013-2014 онд хичээлийн шинэ жилийг угтаж «Хүүхэд бүрийн хөгжил боловсролын байгууллагын бие даасан байдал» багш нарын бага хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд БШУЯ-ны удирдлагууд, дүүргүүдийн Засаг дарга нар, боловсролын хэлтсийнхэн, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарын төлөөлөл оролцсон юм.

Хурлын үеэр БШУ-ы сайдын 41 дүгээр тушаалын дагуу 9-11 хүний бүрэлдэхүүнтэй Ёс зүйн зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааны чиглэл, дүрэм журмыг баталсан. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэгжсэн «Ангийн номын сан» төслийн хаалт болсон.

Энэхүү үйл ажиллагаагаар 1.3 тэрбум төгрөгөөр худалдан авсан 172 нэр төрлийн 226 мянга 32 ширхэг сурах бичгийг номын сангуудад хүлээлгэн өгсөн байна.