Мохаммад Жавад Зариф: Эрчим хүч ямар чухал вэ гэдгийг хүн бүр мэднэ
Иран улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф
2013.09.12

Мохаммад Жавад Зариф: Эрчим хүч ямар чухал вэ гэдгийг хүн бүр мэднэ

Иран улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф өөрийн улсын цөмийн эрчим хүчний эрэлт, хэрэгцээ болон энэ баялаг Ираны ард түмэнд ямар их хэрэгтэй болохыг доорх ярилцлагад тайлбарлажээ.

Тэрбээр өөрийн өрийг дэлхийн их гүрнүүд ямар өнцгөөс харах, ямар сайн үр дагавар байгааг тодруулж өгсөн байна. Мохаммад Жавад Зариф нь “www.presstv.ir” цахим хуудсанд сонирхолтой ярилцлага өгснийг ийнхүү хүргэж байна.

-Иран улсыг дэлхий нийт янз бүрийн л өнцгөөс хардаг. АНУ, Франц, Япон зэрэг бүгд л өөр өөр үзэлтэй орнууд. Харин Иран улсын хувьд цөмийн эрчим хүч нь ард түмний амьдралыг яаж өөрчлөх юм бэ?

-Би энэ асуултад маш ойлгомжтой товч хариулья. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт эрчим хүч ямар үүрэг гүйцэтгэж байна вэ. Африк тивийн орнууд агаад хөгжил буурайд  тооцогдоод, Ази Хойд Америк, Европын орнууд хөгжлөөрөө тэргүүлээд, ард түмэн нь сайхан амьдраад байна вэ.

Эрчим хүчээр хөгжлийг бүтээж байгааг бид мартсан бололтой. Өндөр барилга, гудамжны гэрэл, хүүхдийн цэцэрлэг, бүх сургууль, эмнэлэг гээд эрчим хүч ашигладаггүй ямар ч салбар үгүй болсон. Ираны ард түмэнд өөрсдийн хэрэгцээг хангахын тулд, илүү хөгжихийн тулд эрчим хүч хэрэгтэй байна.

Та төсөөлөөд үз дээ. Эрчим хүчгүй бол шатахуун түгээх станц, банк, бирж гээд л бүхий л салбар уналтад орж эхэлнэ. Бид эх орныхоо хөгжил дэвшилд нэг алхам хийхийг хүссэндээ олон улсаас цөмийн эрчим хүчийг хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж байна.

Орой гэгээ тасрахад бидний үр хүүхдүүд айхгүй, амар амгалан хүссэн зүйлээ үзээд ам рах тэр цахилгаан, эрчим хүчийг үйлдвэрлэхийг хүсэж байна. Гэвч зарим орнууд биднийг буруугаар бодож, хардаж байгаад харамсаж байна.

-Та АНУ болон Ираны цөмийн эрчим хүчийг эсэргүүцэгч орнуудын талаар ярьж байх шиг байна. Эрчим хүч гэхээс илүүтэй цөмийн энерги гэж ч зарим нь төсөөлж байгаа. Үүнийг хэрхэн батлах бэ?

Эрчим хүчийг үйлдвэрлэдэг. Дараа нь эрчим хүчийг өрхийн хэрэглээнд ашигладаг. Өөр юунд ч биш. Харин хөгжил дэвшилд цөмийн эрчим хүч шиг далайцтай томоохон эрчим хүчний эх үүсвэр гаргах ямар ч боломжгүй. Сүүлийн 10 гаруй жил манай улсын цөмийн эрчим хүчний талаар дэлхийн ихэнх орнууд шүүмжиллээ.

Ираны улсын эрчим хүчний нийлүүлэлтийн бүдүүвч

Одоо болно. Бид ч гэсэн дэлхийн хөгжил дэвшилд хамтдаа хөл нийлүүлэн алхмаар байна. Би НҮБ-ын төлөөлөгч байсан. Өөрийн орныг төлөөлж, олон улсын тавцанд ч үг хэлж байлаа. Харин одоо би арай өөр аргаар үүнийг хийх болно.

Бид улсынхаа хөгжилд санаа тавьж л байгаа бол цөмийн эрчим хүчийг дэмжих ёстой. Цөмийн эрчим хүчтэй орнууд яагаад гэнэт бусдын хэрэгт хошуу дүрэх болов. Би хувь хүнийхээ хувьд үүнийг бас ойлгодоггүй юм. Биднийг ислам, араб гаралтай гэсэн үүднээс цөмийн зэвсэг гэж чулуу хөөлгөж байгаа юм болов уу. Энэ ямар гээчийн үзэл вэ.

-Магадгүй Япон шиг байгаль орчинд хор хөнөөлтэй осол зэрэг болохоос эмээсэн байх. Эсвэл үнэхээр та бүхний хөгжил дэвшилд саад хийх гэж ийм байдал гаргаад байгаа гэж ойлгох уу?

-Манай улсын хувьд энэ бүх зүйлийг болохоос нь эхлээд болохгүйд нь хүртэл тайлбарлаж үзлээ. Ямар учир шалтгаантайг нь ч асууж лавлаж байсан. Ингээд бодоход өнгөрсөн жилүүдэд бид цөмийн эрчим хүчтэй болохын тулд бүхий л боломж бололцоог ашигласан юм байна. Харин энэ жилээс бидний ажил урагштай болж, цөмийн эрчим хүч гаргах тал дээр амжилт олсоор байна.

Бид цөмийн эрчим хүчтэй гэж зарлах юм бол “Цөмийн бөмбөгтэй орон” гэж тэднээр дуудуулах биз. Ер нь тэгээд Гадаад хэргийн сайд байх хугацаанд ч тэр барууны орнуудаас шахалт дарамт байнга ирдэг байсан нь нууц биш. Албан бичиг, факс гээд бүхий л хэлбэрээр анхааруулсан, сэрэмжлүүлсэн, айлган сүрдүүлсэн мэдэгдлүүд ирдэг байсан гэдгийг онцолмоор байна.

- Эдийн засгийн хувьд цөмийн эрчим хүч ямар байдаг юм бол?

-Би өөрөө Г адаад хэргийн сайд болохоор эдийн засгийн талаар мэдээлэл хомс. Гадаад улс орнуудтай холбоотой бүхий л асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Тиймээс олон улсын зүгээс манай улсын цөмийн эрчим хүчийг хүлээн зөвшөөрүүлэх, зөв эерэг талыг нь ойлгуулах л миний үүрэг.

Тиймээс бид бүх зүйлийг “цөмийн бөмбөг” гэсэн ойлголтоос гаргахын тулд олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй байна. энэ их эрчим хүч Ираны ард түмний хувьд ч тэр, Ираны хөгжил дэвшилд ч тэр хамгийн их нөлөө үзүүлэх хүчин зүйл.

- Цөмийн эрчим хүчтэй орнууд аюулгүй байдлыг хамгийн их анхаардаг юм билээ. Ираны хувьд?

-Манай улсад цөмийн эрчим хүчний мэдлэг боловсролтой дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд мянга мянгаараа байна.дэлхий биднээс  суралцаж байна гэхэд буруутахгүй.

Цөмийн эрчим хүчийг ямар төвшинд барих, ямар тохиолдолд хэрхэн арга хэмжээ авах зэрэг бүхий л төрлийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Манай улсын инженерүүд дэлхийн өнцөг булан бүрт уригдан, гэмтэл, засварын ажлыг гүйцэтгэж байна.

Тиймээс манай орны цөмийн эрчим хүчний аюулгүй байдалд та санаа зовох хэрэггүй гэж хэлмээр байна. Бидэнд хангалттай туршлага байна. Японы “Фукушима” АЦС-ын осол дээр манай улсаас мэргэжилтнүүд очсон. Хамтран ажилласан. Энэ бол бидний хийж чаддаг зүйл гэж хэлэхэд таатай байна.

- Ираны цөмийн эрчим хүчийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эхний ээлжинд ямар арга хэмжээ авах гэж байна?

-Эхлээд улс даяар баяраа тэмдэглэнэ. Ийм хэмжээнд очсон байна шүү дээ. Дараа нь дэлхийн энх тайван, хүн төрөлхтөний амар амгалан байдлын төлөө тангараг өргөнө.

За тэгээд цөмийн эрчим хүчний эхний шатны ажиллагааг НҮБ-д танилцуулах гэх мэт олон л зүйл байна. Гэхдээ үүнийг олон жилийн өмнө л ярьж байсан. Ямартай ч манай улсын хувьд цөмийн эрчим хүч бол амин судас гэдгийг дахин онцолж хэлмээр байна.

 Ярилцсанд баярлалаа.