Ерөнхийлөгч Киргизийг зорилоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.09.13

Ерөнхийлөгч Киргизийг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 13-ны өдөр Бүгд найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13 дахь удаагийн хуралдаанд оролцохоор өнөөдөр Улаанбаатараас мордлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадын зарим орны Төрийн тэргүүнтэй уулзалт хийх юм байна