Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2013.09.24

Хөрөнгө оруулалтыг татахын тулд татварын тогтворжуулна

Гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах эрх зүйн орчинг сайжруулахад хөрөнгө оруулалтын хууль чухал нөлөөтэй гэж эдийн засагчид үзэж байгаа.

Гадаад, дотоод гэж ялгахгүй хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх ашгийг баталгаатай болгоно гэж хууль сахиулагчид тайлбарлаж байгаа ч зарим зүйл илүү тодорхой болох ёстой гэж ажил олгогчид, хөрөнгө оруулагчид үзлээ.

УИХ хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэж байгаа энэ үед ажил олгогч, хөрөнгө оруулагч, судлаачид хуулийн талаар саналаа илэрхийлсээр байна. Уг хуулийн төслөөр зарчмын томоохон асуудал зохицуулагдаж байгаа. Тухайлбал хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашигт тулгуурлан тодорхой хэмжээнд татварын тогтворжуулах нь зөв гэж хууль санаачлагчид хэлж байна.

Ажлын байр нэмэгдүүлсэн, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 15 тэрбумаас давсан төслүүдэд 10-15 жилийн хугацаанд татварыг тогтвортой байлгахаар тусгасан.

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа: Байнга байдаг өөрчлөгддөггүй татвар дээр асуудал хөндөгдөх ёстой. Дөрвөн татвар тогтвортой болсон ч гэсэн туслах татварууд нь хэд дахин нэмэгдээд байхаар нөгөө дөрвөн татварыг тогтворжуулсан ашиггүй болно. Ил уурхай, баяжуулах үйлдвэрээс гадна дэд бүтцийг анхаарах хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл импортоор оруулж ирсэн авто бензин дизель түлшинд татвар ноогдуулахаас бусад онцгой албан татвар, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын, ус ашиглалтын төлбөр, агаарын бохирдлын төлбөр зэрэг нь тухайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт шууд нөлөөлж, зардлыг нэмдэг татвар тул тогтворжуулах саналыг хэлж байна. энэ мэт хуулийн төсөлд санал хүргүүлжээ.