Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Үндэсний дээд хэмжээний уулзалт боллоо.
2013.10.01

Хүн амын хөгжлийн асуудлаар уулзалт боллоо

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хүн амын сангаас хамтран “Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Үндэсний дээд хэмжээний уулзалт”-ыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара уулзалтыг нээж “хүн ам, хөгжлийн асуудлууд хоорондоо нягт уялдаа холбоотойн дээр эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хүн амын боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангах нь хувь хүн, нийгмийн тэнцвэртэй хөгжлийн үндсэн хүчин зүйл юм” гэв.

Монгол Улсын жендерийн тэгш бус байдлын индекс 2005 оноос 2012 онд буурсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын хувьд жендерийн тэгш бус байдлын индекс 2005 оноос 2012 онд буурсан үзүүлэлттэй байна гэж НҮБ-ын Хүн амын, хөгжлийн сангаас хийсэн судалгааны дүнд гарчээ.

Жендерийн тэгш бус байдлыг бууруулахын тулд нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, эхийн эндэгдлийг бууруулах, хөдөлмөрийн хөлсний ялгааг арилгах,

эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээнд ахиц гаргах шаардлагатайг НҮБ-ын хүн амын, сангийн нөхөн үржихүйн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хурал дээр онцоллоо.