Ардчилсан намд жигүүр байгуулагдсан тухай санал
Жигүүр байгуулагдсан нь АН дотроо хагаралтай байна, намынхаа даргыг унагахаар зэхэж байна гэж ойлгож болохгүй.
2013.10.03

Ардчилсан намд жигүүр байгуулагдсан тухай санал

С.Одонтуяа: АН ХАГАРАЛТАЙ ГЭЖ ХАРЖ БОЛОХГҮЙ

-Жигүүр байгуулагдсан талаар сонссон. Энэ АН дотроо хагаралтай байна, намынхаа даргыг унагахаар зэхэж байна гэж ойлгож болохгүй. Манай намд асуудлыг өөр, өөр өнцгөөс харж үнэлэлт дүгнэлт өгөх эрх нээлттэй. Ялангуяа эрх барьж байгаа энэ үед намын гишүүд удирдлагадаа санаа нэмэрлэх боломжтой. Үүний дагуу байгуулав уу гэж харж байна.

Д.Ганбат: ЖИГҮҮРИЙНХНИЙ/ САНАЛЫГ СОНССОНГҮЙ

-Тэр жигүүрийн тавьж байгаа санал санаачлагыг сонсоогүй. Байгуулагдсан гэж дуулсан. Үндэслэл, судалгаатай шаардлага тавьж байгаа бол намын дарга нар анхаарах ёстой. Түүнээс биш хэдэн нөхөр хэвлэлийнхнийг дуудаад хурал зарлажээ харж болохгүй байх.