“Бид оюутан боллоо” хөтөлбөр надад эрч хүч, урам зориг өгсөн
“Бид оюутан боллоо” хөтөлбөрт оролцсон МУБИС-ийн оюутнууд
2013.10.04

“Бид оюутан боллоо” хөтөлбөр надад эрч хүч, урам зориг өгсөн

“Оюуны эрэл” оюутны холбооноос зохион байгуулдаг “Бид оюутан боллоо” хөтөлбөрийн буухиа үргэлжилсээр өнгөрсөн амралтын өдрүүдэд МУБИС дээр амжилттай болж өнгөрлөө.

Сургалтад нэгдүгээр курсийн 120 гаруй оюутнууд хамрагдсан бөгөөд танилцуулга, семинарт оролцсон оюутнуудын сэтгэгдлээс хүргэж байна.

МУБИС-БоСС-ийн Нийгмийн ажилтны 1б ангийн оюутан Т.Оюунтуяа:

Оюутан болж буй миний хувьд амралтын нэг өдрийг “Оюуны Эрэл” оюутны холбоотой хамт өнгөрүүлэхэд сайхан байлаа. Оюутны амьдралыг бага ч гэсэн таниулж, амьдралын үнэ цэнэ, боломж бололцоо гээд олон зүйлийг мэдэж авлаа.

Юмханаар юм хийж болдгийг, амьдрал тэгээс эхлээд төгсдөгийг, аз жаргал өөрөөс минь шалтгаалдгийг, амжилт бүтээлийг өөрөө бүтээхийг суралцлаа.

Оюутан болсноороо бахархах сэтгэгдэл төрүүлсэн үйл ажиллагаа боллоо.

МУБИС-БТС-ийн нэгдүгээр курсийн оюутан С.Мөнхжаргал:

“Оюуны Эрэл” оюутны холбооноос зохион байгуулсан “Бид оюутан боллоо” семинар нь оюутан бүрт сургамж өгсөн, мөн оюутан болсноороо бахархах сэтгэгдэл төрүүлсэн үйл ажиллагаа боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд оролцсоноороо ирээдүйн зорилго, зорилтоо тодорхойлж, оюутан нас гэдэг амьдралын эхлэл юм. Тиймээс бид эхнээсээ зөв зүйлд суралцаж, сул талаа орхин шинэ амьдрал руу тэмүүлэх эрч хүч, урам зоригийг надад өгсөн.

Эцэст нь хэлэхэд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан “МУБИС-Оюуны Эрэл” клубын хамт олонд баярлалаа.

Өөр өөр зан араншин, үзэл бодолтой хүүхдүүд нэгэн зорилгын дор нэгдэн ухаанаа уралдуулж, төсөөлөлдөө хөтлөгдөн хүсэл мөрөөдлийн цамхагаа барьж босгосон.

МУБИС-МАСС ЭЗСТ-н 1-р курсын оюутан н.Энхсайхан:

“МУБИС-Оюуны Эрэл” клубээс зохион явуулсан “Бид Оюутан Боллоо” семинар уулзалт нь оюутнуудыг чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэн, бие биетэйгээ танилцаж олон нийтийн ажилд идэвхитэй оролцоход тус боллоо.

Хэн хэнээ мэдэхгүй, өөр өөр сургууль ангийн өөр өөрийн зан араншин, үзэл бодолтой хүүхдүүд нэгэн зорилгын дор нэгдэн өөрсдийн бодол ухаанаа уралдуулж, төсөөлөлдөө хөтлөгдөн хүсэл мөрөөдлийн цамхагаа барьж босгосон.

Энэхүү тэмцээнд бид багаараа тэргүүн байранд орсондоо маш их баяртай байгаа. Баярлалаа. Амжилт хүсье гэсэн юм.