УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.10.16

Ц.Даваасүрэн: Эдийн засаг төлөвлөсөндөө хүрэхгүй байгаа ч хямраагүй

УИХ дахь төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг өнөөдрийн нэвтрүүлэгтээ урилаа.

УИХ дахь төсвийн байнгын хорооны даргын хувьд өнөөдрийн улсын эдийн засаг, төсөв ямар хэмжээнд байна гэж дүгнэж байна вэ?

Энэ жилийн эдийн засаг, төсвийн хувьд төлөвлөсөн хэмжээнд биш байна. Батлагдсан үндсэн чиглэлд гүйцэтгэл гарахгүй байгаа. Гэхдээ хямраад хүнд нөхцөл үүсээгүй байна. Хямрал гэдгийг хамгийн энгийнээр хархад барилгын цамхгууд байхгүй болохыг л хэлж байгаа. Бүтээн байгуулалт зогсохыг хямрал гэвэл хаалга тогшоод байгаа ч боломжийн байгаа үзүүлэлт бий.

Инфляци нэг оронтой тоотой байгаа. Статистикийн мэдээгээр хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан өнгөрсөн сараас нэмэгдээгүй нэг  түвшинд байгаа. Гэхдээ хүнсний ногооны нийлүүлэлтийн цаг учир тэгж харагдсан байж магадгүй. Мөн төсвийн зарим үзүүлэлт орлого тал дээр хүндрэл ажиглагдаж байгаа. Гадаад худалдааны тэнцэл дээр гаалийн орлогын төлөвлөлт тааруу байгаа.

Өмнөх онтой харьцуулахад 300 саяар импорт буурчихсан. Тэр хэмжээгээр импортын татвар буурсан нь төсвийн орлогод сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ алдагдал бага байгаа гэсэн хоёр талтай л байна. Хямрал үүнээс цааш явбал ороод ирэх магадлалтай гэдэг сэрэмжлэл өгсөн тиймээс оны төгсгөл рүү төв банк анхаарах хэрэгтэй байгаа. Иймэрхүү бодлогын алдаа гаргахгүй бол боломж байгаа.

Импортын татварын орлого буурсан гэж хэллээ. Магадгүй бид гаднаас аваад байгаа биш өөрсдөө үйлдвэрлэдэг болсон уу эерэг талаас нь харах юм бол?

Үүнд тийм нөхцөл ажиглагдахгүй байгаа. Импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих ёстой. Гэтэл өнөөдөр нөхцөл эсрэгээрээ уул уурхайгаас хөрөнгө олж байгаа том компаниудаа дэмжих юм бол тэднийг тогтворжуулна гэдэг ч юм уу нөхцөл байдалд таарахгүй зүйл яригдаад байгааг үгүйсгэхгүй байна.

Миний хувьд харин тэр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, гадагшаа валют урсах урсгалыг зогсооход чиглэх ёстой гэж бодож байна. Валют татах ажлыг оны төгсгөл хүртэл хийж чадах юм бол эдийн засгийн өсөлт дордохгүй гэж харж байна.

2013 оны 7-р сард эдийн засаг хямарч хүндрэхийн хэмжээгээр монгол банкнаас төгрөгийн нийлүүлэлт хийсэн. Ихэнх хөрөнгө барилгын материал үйлдвэрлэгчдэд очсон. Түүгээр импортын орлого буурсан гэж харж болох уу?

Үгүй харин тэр импортын орлогыг нэмэгдүүлсэн. Тэр бодлого сонгодог арга биш. Дэлхийн нийтийн арга биш. Гэхдээ энэ зөв үр дүн өгсөн. Өнөөдөр үнийн асуудал, валютын ханш тогтвортой байсан. Хоёр үр дүн гарсан нэг нь валютын ханш тогтворжиж, бизнесийн салбарыг дэмжиж өгсөн энэ нь татварын орчинг сайжруулж байна гэсэн үг. Монгол банкны явуулсан арга хэмжээг үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...