Польш улсын Ерөнхийлөгч Монголд айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски 10 дугаар сарын 21-нд Монгол Улсад ажлын айлчлал хийх гэж байна.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзана.
БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн товч намтар
Төрсөн огноо: 1952 оны 6 дугаар сарын 4
Төрсөн газар: Оборники Шлонске хот
Польшийн язгууртан удамтай. /Бельгийн гүнж Матильдагийн эх Анна Коморовска нь Коморовскийн язгууртан удмынхны нэг юм. Б.Коморовскийн эцэг Зигмунт Коморовски нь Африк судлаач эрдэмтэн, дипломатч байв. Тэрээр Румынд Элчин сайдаар ажиллаж байжээ/
Гэр бүл: Эхнэр, таван хүүхэдтэй
Боловсрол:
Варшав хотын 24 дүгээр лицей /1971/, Варшавын Их сургуулийг тус тус дүүргэсэн. Түүхч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНПУ-д хийсэн айлчлалын үеэр
1977– 1980 “Слово Повшехне” сонины туслах ажилтан
1982– 1989 Непоколанов дахь Шашины дунд сургуульд багш
1989– 1990 Улс төрийн байгууллага, нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах асуудал эрхэлсэн сайдын ажлын албаны дарга
1990– 1993 атлан хамгаалахын дэд сайд
1991– 2010 Сеймийн гишүүн
2000– 2001 Батлан хамгаалахын сайд
2005– 2007 Сеймийн Дэд маршал
2007– 2010 Сеймийн Маршал
2010 оны 7 дугаар сараас БНПУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон /Бүрэн эрхийн хугацаа 5 жил/
Улс төрийн үйл ажиллагаа:
1968 Оюутнуудын улс төрийн эсэргүүцлийн жагсаалд оролцож байв
1971 Эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцсон хэргээр анх удаа саатуулагдсан
1980 “Эв санааны нэгдэл”-ийн гишүүн, тус хөдөлгөөний Мазовше мужийн зохицуулагч. Нэг сарын хугацаагаар хоригдсон.
1981–1982 Цэргийн байдлын үеээр Явоже дэх хорих газар хоригдож байсан
1982–1989 “АБЦ” нууц сэтгүүлийн редактор
1993–1994 “Ардчилсан холбоо” намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1994–1995 “Эрх чөлөөний холбоо” намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1997–2001 Консерватив Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд дарга
2001–2006 “Иргэний индэр” намын Удирдах Зөвлөлийн гишүүн
2006–2010 “Иргэний индэр” намын Дэд дарга