2013.10.22

“Стратегийн орд газар” гэх нэр томъёог хасах нь Рио Тинтод ашигтай

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтад заасан “Стратегийн орд газар” гэх нэр томъёог авч хаяхаар улайрч байгаа нь асуудал үүсгэж эхэллээ. Ингэснээр монголын талд хамаарах хувь хэмжээ үгүй болж, хөрөнгө оруулагчдын талд шилжүүлэх юм.

Өөрөөр хэлбэл, Оюутолгойтой холбоотой асуудлыг Лондонд шийдвэрлэчихээд Улаанбаатарт хэлэлцэж байгаа дүр эсгэж, улмаар тэдний талд бүх зүйлийг цэгцлэх лобби явагдаж байна уу гэх хардлагыг төрүүлээд байна.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа:

Оюутолгойн хоёр дахь шатны далд уурхайн хөрөнгө оруулалт бол энэ нөхцөл байдлын нэг төсөл нь эхэлчихсэн учраас Оюутолгойн ТУЗ, удирдлага төслийн санхүүжилтээ хийе гэсэн саналтай байсан. Монголын Засгийн газар энэ дээр байж болно, гэхдээ гэрээ хэлэлцээр, барьцаа хөрөнгийн асуудал дээр санал нийлэхгүй.

Нүүрсээ барьцаалахгүй бол юу барьцаалах вэ.

Тэрэнтэй холбоогүйгээр мөнгө төгрөг нь бэлэн, тохирсон асуудал байгаа юм шиг байна лээ. Нүүрсээ барьцаалахгүй бол юу барьцаалах вэ. Тэрэн дээр санал нийлэхгүй байгаа ч хэрэгтэй гэдэг дээр нь санал нэг байгаа гэж ойлгосон гэлээ.

Оюутолгойн монголын талын ТУЗ-ийнхөн өнгөрөгч сард Лондонд хэлэлцэхдээ нийт 30 асуудлын талыг нь нааштайгаар шийдвэрлэсэн гэж байгаа. Харин зарим ажиглалтаас харахад Улаанбаатарт хэлэлцэх асуудал үлдээгүй бололтой.