УИХ-ын Гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр
2013.11.12

235 тэрбум төгрөг эмч, багш нарын цалинг 7-8 хувиар нэмэхэд л хүрнэ

Энэ оны төсөвт цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр 200 тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг нэмэгдүүлж 235 тэрбум төгрөг болгохоор шийдвэрлэсэн байна.

Үүнээс ирэх онд 139 тэрбум нь цалин нэмэхэд үлдсэн 96 тэрбум нь тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Гэсэн ч ингэж нэмэх нь иргэдэд бодит дэмжлэг болж чадахгүй юм.

Өнөөдөр шинэ төгссөн багш 500 мянган төгрөгийн цалинтай олон жил ажилласан багш 800 мянган төгрөгийн цалинтай байгаа. Дунджаар багш нар 600 мянган төгрөгийн цалинтай болсон. засгийн газраас ирэх онд эмч багш, төсвийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулж 200 гаран тэрбум төгрөг төсөвлөсөн.

Энэ 200 гаруй тэрбум төгрөгт багтаана гэвэл эмч багш нарын цалин ердөө 7-8 хувь л нэмэгдэх юм. Үүнийг чамлаж эмч багш нар цалингаа 40 хувь нэмэхийг шаардаж байгаа. Өмнө нь 2008 оноос хойш шаардлага тавьж 2012 онд эмч, багш нарын цалинг 53 хувиар нэмж байсан. түүнээс хойш ам.доллар, инфляцийн өсөлтийг тооцоод энэ шаардлагыг хүргүүлсэн байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Ер нь бол багш нарын тавьж байгаа шаардлага өндөр байгаа. Тэдэн хувь нэмнээ гээд зарлахаар дагаад барааны үнэ нэмдэг болохоор болгоомжлоод байгаа. Эдийн засгаа эрүүл болгож чадаагүй, эрэлт нийлүүлэлтээ зөв болгож чадаагүй, валютын худалдаагаа ил тод болгоогүй учраас чадаагүй зүйлийнхээ хор нөлөөгөөр цалингаа нэмж чадахгүй байна. Нөгөө талдаа цалин нэмэгдэхээр барааны үнэ өсдөг учраас болгоомжтой дугарч байгаа” хэмээн ярилаа.

Монгол улс 160 мянган төрийн албан хаагчидтай тэдний цалинд улсын төсвийн 60 хувийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл улсын төсвийн 60 хувийг захиргааны зардалд зарцуулдаг гэвэл энэ зардал өсөх нээ.