Цалин, тэтгэвэр нэмэхийг дэмжих захидал илгээжээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ-ын гишүүдэд итгэлийн захидал илгээжээ.
2013.11.06

Цалин, тэтгэвэр нэмэхийг дэмжих захидал илгээжээ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ-ын гишүүдэд итгэлийн захидал илгээжээ.

УИХ-ын чуулганаар ирэх оны Улсын төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Засгийн газар, МҮЭ- ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийж байгаа юм.

Хамгийн сүүлд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээг хийж өнгөрсөн оны хоёр, тавдугаар сард нэмэгдүүлснээс хойш дахин нэг ч удаа цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээгүй.

2014 оны төсвийн төсөлд туссан 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд УИХ-ын гишүүний зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсчээ.

Энэ хугацаанд эдийн засгийн өсөлт 2012 онд 12.3 хувь, 2013 оны эхний хагас жилд 11.3 хувийн өсөлттэй байгаа ч тухайн хугацаанд инфляцийн төвшин нийтдээ 23.3 хувьд хүрч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадвар буурч, иргэд, хөдөлмөрчдийн амьдрал хүндэрсэн.

Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрийн 3.2, 5.2 дахь заалтын дагуу инфляцийн өсөлтөөс үүссэн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадварын бууралтыг нөхөх, бодит орлогыг хамгаалах, эдийн засгийн өсөлттэй уялдуулан цалин хөлс,

тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр явуулж байгаа МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааг дэмжиж, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг бодитой нэмэгдүүлж 2014 оны төсвийн төсөлд туссан 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд УИХ-ын гишүүний зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна” гэжээ.

Түүнчлэн тус холбооноос цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх саналтай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн салбарынхан жагсаал хийхээр болжээ.