Х.Амгаланбаатар: Цалин, тэтгэврийг найман хувиар л нэмэхээр байна
Засгийн газраас ирэх онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулж 200 тэрбум төгрөгийг улсын төсвийн төсөлд суулгаж өгсөн байна. Үүнийг МҮЭ-ийн холбоо тийм ч таатай хүлээж авахгүй байгаа юм.
Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодруулахад, “Ирэх жилийнхээ төсвийн төслийг батлахын өмнө ингэж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа нь дэвшил гэж үзэж болно.
Шууд 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж заах нь учир дутагдалтай.
Гэхдээ шууд л 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж заах нь учир дутагдалтай. Яагаад гэвэл энэ нь илүү тодорхой, задаргаатай байх ёстой. Нийтэд нь бодоод үзэхээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж ердөө л найман хувиар нэмэгдэх тооцоо гарч байна.
Өнөөгийн нөхцөлд энэ нь хангалттай нэмэгдэл болж чадахгүй. Тиймээс бид нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр дээр энэ асуудлыг дахин тавих болно” гэлээ.