Цалинг 36.9 хувиар нэмэх шаард­лагатай гэв
МҮЭХ-ныхон Засгийн газар болон Ажил олгогч эздийн холбоотой хамтран гурван талт хэлэлцээрт оролцов
2013.10.28

Цалинг 36.9 хувиар нэмэх шаард­лагатай гэв

Ирэх оны төсөв хэлэл­цэж байгаатай холбог­дуу­­лан ца­лин тэтгэвэр тэт­гэмжийг нэмэгдүүлэх талаар хө­дөлмөр нийг­мийн гурван талт хэлэл­цээр явагдаж байна.
Үүн­тэй холбогдуулан МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгалан­баатар “Өнөө­­­дөр манай ажил хөдөл­мөр эрхлэж буй дээд мэргэ­жилтэй хү­­мүүс 400-500 мян­ган төгрөгийн цалин авч бай­на. Тэгэхээр инфляцийн түвшинтэй харицуулаад үзэ­хээр дээд боловсролтой мэр­­гэжлийнхээ ажлыг хийж байгаа хүмүүс маань ядуу, нэн ядуугийн түв­шинд амьдарч байна.

Ийм учраас МҮЭХ-ны тавьж буй саналыг олон талаас нь судалж гар­цыг хамт олохыг хүсч бай­на. Хуулийн дагуу бол цалин хөлсийг эдийн зас­гийн өсөлт, инфляцийн түв­шинтэй уялдуулан нэм­нэ гэж байдаг. Энэ нь ма­най гурван талын нэгдсэн байр суурь, гол зарчим болох хэрэг­тэй байна. Энэ чиглэлээр бол 36.9 хувиар цалинг нэмэх шаард­лагтай байна, тэтгэвэр тэт­гэмжийг инфляцийн түв­шин­тэй уяалдуулах нэмэх ёстой гэж үзэж байна” гэв.

Харин Монголын ажил олгогч эздийн нэгдсэн хол­бооны гүйцэтгэх захи­рал Х.Ганбаатар “Бид нар асуу­­далд бодитойгоор хан­дах хэрэгтэй. МҮЭХ-ноос гаргаж буй санал бол тооцоо судал­гаатай, үндэслэлтэй санал гэдгийг ойлгож бай­гаа. Төсөв удахгүй бат­лагдана. Тиймээс төсөв бат­лагдахаас өмнө 200 тэр­бумаа хаана хэдэн төгрөг хуваарилах юм бэ гэдгээ ярилцаад энэ сарын 30-наас өмнө батлах хэрэгтэй байна" гэв.