Гурван талт хэлэлцээр цалин нэмэх арга замыг илэрхийлж байлаа
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн хугацаанд цалин нэмэх асуудлаар засгийн газарт шаардлага хүргүүлээд байсан.
Үүний дагуу монголын хөдөлмөрийн яам, монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, монголын ажил олгогчдын эздийн холбоо гэсэн гурван талт хэлэлцээрийг зохион байгууллаа. Гурван талт хэлэлцээрт цалин нэмэх арга замыг илэрхийлж байлаа.
Инфляци нилээдгүй хувиар өссөн энэ үед цалин хэвэндээ байсаар байна. Тиймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос засгийн газар болоод ажил олгогчдын эздийг даруйхан цалингаа нэмэхийг шаардсан юм.
Гэтэл өнөөдрийг хүртэл нэгч хувиар нэмээгүй нь асуудал болоод байгаа. Тэр дундаа боловсролын яам болоод эрүүл мэндийн салбарт цалингийн нэмэгдэл зайлшгүй яригдах учиртай. Энэ дагуу засгийн газрын тэргүүн дээрх хоёр салбарт шаардлага хүргүүлж цалин нэмэх судалгааг яаралтай гаргаж өгөхийг үүрэгдсэн байна.
Эрүүл мэндийн салбарын хувьд хортой нөхцөлд ажилладаг эмч 150-р тогтоолын дагуу нэмэгдэл хөлс авахаар баталсан ч өнөөдрийг хүртэл нэг ч хувийн нэмэгдэл аваагүй байгаа нь тэднийг түргэн авахад хүргэлээ.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Эдийн засгийн өсөлттэй уялдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг гаргаж байна. Эдийн засгийн өсөлтийг 2012 онд статистикийн мэдээллээр 12.3 хувь, 2013 онд одоогийн байдлаар 11.3 хувь нийтдээ 23.6 хувь байгаа. Үүний нийлбэр цалингийн хувьд 46.9 хувь болж байгаа. Тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Хугацааг нарийвчлан тогтоох саналыг өмнө нь ирүүлсэн энэ саналаа дахин хэлэлцээрийн талуудад санал болгож байна” хэмээн мэдэгдлээ.
Харин хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Засгийн газар, ерөнхий сайдад санал тавьсан. хэлэлцээрийн хүрээнд ажлын хэсэг ажиллаад тодорхой үр дүнд хүрэхгүй байна гэдгийг засгийн газрын хуралдаанаар салбарын сайдуудад тэр дундаа боловсролын, эрүүл мэндийн сайдад тусгайлан үүрэг өгсөн. Үүний дагуу боловсролын сайд Л.Гантөмөр үйлдвэрчний эвлэлтэй яриа хийж эхэлсэн нааштай мэдээ байгаа”.
Хөдөлмөрийн яамнаас цалин нэмэх асуудалд ажил олгогч эздийн холбоог хандаж ажлаас хойш татаж байгаа сануулсан. Харин үйлдвэрчний эвлэлийн холбооноос даруйхан ажлаа эрчимжүүлж ажил хэрэг болгох шаардлагатай байгаа дуулгаж байлаа. Ямартай ч цалин нэмэх шаардлагагүй гэж үзсэн нэг ч төлөөлөл байгаагүй учир цалинг тодорхой хувиар нэмэх болоод ажлын хэсэгт үүрэг даалгавар өгч өндөрлөлөө.