Хүүхдэд хайртай сэтгүүлчидтэй хамтарч ажиллана
“Хүүхэд ба Сэтгүүлч” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 15-16 өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
2013.11.18

Хүүхдэд хайртай сэтгүүлчидтэй хамтарч ажиллана

Хүүхдийн төлөө үндэсний газар /ХТҮГ/, НҮБ-ын Хүүхдийн сан, Хэвлэлийн хүрээлэн хамтран 2008 оноос эхлэн ажилласан “Хүүхэд сэтгүүлч” клубын үйл ажиллагааг шинэчлэгдэхэд дэмжлэг үзүүлж,  хүүхдийн эрхийн чиглэлээр сэтгүүлчидтэй хамтран ажиллана. “Хүүхэд сэтгүүлч” клуб нь сэтгүүлчид хүүхдийн эрхийн чиглэлээр сайн  дураараа нэгдэн ажилласан анхны клуб юм.

Тус клубын үйл ажиллагаанд ХТҮГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хэвлэлийн хүрээлэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн юм.  ХТҮГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хэвлэлийн хүрээлэн, “Аригу медиа” ХХК-тай хамтран хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн мэргэжилтнүүд, сэтгүүлчид оролцсон “Хүүхэд ба Сэтгүүлч” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 15-16 өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг Төрийн болон Олон улсын байгууллагууд бодлого, хөтөлбөр, хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл хийж, эффектив буюу үр дүнтэй мэдээлэл харилцаа, Монгол дахь мэдээллийн хэрэгслийн болон хэрэглэгчдийн зах зээл, дэвшилтэт медиаг хэрхэн үр дүнтэй ашиглах, хэвлэл мэдээллийн байгууллагатай цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Цаашид ХТҮГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Хүүхэд сэтгүүлч” клубын үйл ажиллагааг шинэчлэгдэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.