Дүүргийн иргэд шүдний эмчилгээнд хамрагдлаа
Улаан загалмайн хороо, “Сондэм Дент” шүдний эмнэлэг, Иргэний танхим хамтран иргэдэд шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийлээ.
2013.11.21

Дүүргийн иргэд шүдний эмчилгээнд хамрагдлаа

Баянзүрх дүүргийн  Улаан загалмайн хороо, “Сондэм Дент” шүдний эмнэлэг, Иргэний танхим хамтран иргэдэд шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийлээ.

Үзлэгийг Америк, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч нар хийсэн байна.

Үзлэгийг Америк, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч нар хийсэн байна. Мөн зарим иргэдэд шүд авах, хиймэл шүдний хэв авах гэх мэт яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлсэн юм.

Цаашдаа Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн хороо, Сонтем Дент эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн иргэд тус шүдний эмнэлгээр 20 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.