Н.Удвал “ЖАЙКА”-ийн төлөөлөгчдийг хүлээн авав
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ЖАЙКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2013.11.28

Н.Удвал “ЖАЙКА”-ийн төлөөлөгчдийг хүлээн авав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “ЖАЙКА”-ийн буцалтгүй тусламжаар барих Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эмнэлгийн төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Н.Удвал сайд Засгийн газрын тогтоолын дагуу баригдах ЭМШУИС-ийн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл, хүчин чадлыг тооцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хариуцан ажиллах болсны дагуу энэхүү уулзалтыг зохион байгуулж буйг онцлон тэмдэглээд өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд барих тус эмнэлэг улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг гурав дахь шатлалын эмнэлэг байхын зэрэгцээ тус дүүргийн ард иргэдийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлдэг байх нь зүйтэй гэж үзэв.

Ингэхдээ ялангуяа Монгол Улсад оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчин, эмгэгийг бууруулах чиглэлээр төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлдэг байхын чухлыг онцлон тэмдэглэв.