Шинэчлэгч бас шинэчлэх ухаанч сайд
БШУ-ны сайд Л.Гантөмөр
2013.12.04

Шинэчлэгч бас шинэчлэх ухаанч сайд

БШУ-ны сайд Л.Гантөмөр МУИС-иас эхлээд төрийн өмчит их сургуулиудыг хооронд нэгтгэх, дарга нарын тоог цөөлж, тэднээр эрдмийн ажил хийлгэнэ гэдгээ мэдэгдсэн.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан хүндэтгэлийн хурлын үеэр “Үлдэх үү, өөрчлөгдөх үү” сэдэвт илтгэл тавьсан.

Сайд илтгэлдээ “Төрийн өмчийн шинжлэх ухааны байгууллага, их сургуулиудад шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөр, тендерт оролцох, ажил, үйлчилгээ, бизнес эрхлэх, бусад талуудтай шинжлэх ухаан үйлдвэрлэл, шинжлэх ухааны бизнесийн чиглэлээр хамтран ажиллах, ашиг орлого олох боломжийг бий болгоно” гэжээ.

Тэгэхээр боловсролын салбар дахь шинэчлэл нь багш, оюутнуудыг эрдэм шинжилгээний ажил руу оруулах, эрдэм шинжилгээний ажлыг төрөөс бүх талаар дэмжин ажиллах гэнэ. Иймд Л.Гантөмөр сайдыг “Шинэчлэгч бас шинэчлэх ухаанч” гэж нэрийдье.