Намын нэрээр авлигачид нуугдаж байгаа
УИХ дахь Бие даагч гишүүдийн зөвлөлөөс даваа гариг бүр мэдээлэл хийдэг уламжлалын дагуу хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Монгол Улсын ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” гэж ярьж байгаа. Энэ долоо хоногт ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг хийгдэнэ. Ухаалаг төрийг чин сэтгэлээсээ хийе гэж байгаа бол УИХ, Засгийн газрын гишүүд давхар алба хашиж байгааг болиулах ёстой. Ингэхийн тулд хууль батлагдсан өдрөөс уг асуудлыг ажил хэрэг болгох нь зөв гэж үзэж байна. Тунгалагт төртэй болохын тулд нам сонгодогийг болих хэрэгтэй.
Намын нэрээр ард түмний өмнө нүүрээ харуулах боломжгүй авлигачид нуугдаж байгаа. Энэ бүхэн монголын төрийг улам булингартуулж байна. Хэвлэлүүдээр намайг Татварын дэд дарга болон ИНЕГ-т өөрийн ах дүүсээ даргын албан тушаалд томилуулсан гэх мэдээлэл гарч байна. Энэ бол улстөрийн зохион байгуулалттай хэн нэгний хийж байгаа санаатай үйлдэл. Би хэн нэгнийг даргын албан тушаалд томилуулахаар зүтгэсэн асуудал байхгүй. Гэхдээ яаманд ч юм уу, агентлагт ч юм уу, жирийн ажилтанаар өөрийн хүмүүсийг ажилд оруулсан тохиолдол бол бий.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Ирэх онд ахмад настны тэтгэвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Эзийн засгийн өсөлтийг даган ахмадууд үнийн шуурганд өртөж байна. Тухайлбал, 180-200 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадуудад 80 хувь өртөж байгаа бол 500 мянгаас дээш тэтгэвэр авдаг ахмадуудад ердөө 15 хувь нөлөөлж байна. Тэтгэвэрийн зөрүүг ариглах шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Алтны ил тод байдлын тухай хуулийг анхнаасаа дэмжихгүй байгаа. Монгол Улсын алтны нийт татвар, роялти татвар хоёр хөрштэйгээ харьцуулахад бага байдаг. Монгол Орны шороон ордны нөөц багасч байгаа. Тиймээс алтны татварыг бууруулах, ил тод байдын тухай хуулийг сайтар хэлэлцэх хэрэгтэй.