О.Баасанхүү бүлгээ эсэргүүцнэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.12.18

О.Баасанхүү бүлгээ эсэргүүцнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлгийн сайд нарыг огцруулахгүй гэсэн байр суурийг эсэргүүцэж Төрийн ордонд мэдээлэл хийнэ.

Тэрээр өчигдөр хуралдсан бүлгийн ээлжит бус хуралдаанд суугаагүй бөгөөд хоёр сайдыг огцруулахгүй байх нь зүйтэй гэсэн бүлгийн саналыг эсэргүүцэж байгаа юм байна.

“Шударга ёс” эвслийн зүгээс хоёр сайдыг огцруулах үндэслэлүүд дээр цаашид анхаарч ажиллах нь зүйтэй ч огцруулах үндэслэл биш байна гэж үзсэн юм. Сануулахад, өнгөрсөн даваа гаригт МАН-ын бүлгийн зүгээс Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулж, хариуцлага тооцох асуудлыг УИХ-д өргөн барьсан юм.