Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргын эмчилгээний зардлыг улс гаргах ёстой
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.11.22

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргын эмчилгээний зардлыг улс гаргах ёстой

МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө Солонгост эмчлүүлж байгаа билээ. Түүний биеийн байдал эрс сайжирч байгаа талаар намын гишүүд нь хэлж байгаа.

Гэхдээ  эмчилгээний зардал гэж бишгүй их мөнгө гарч байгаа гэнэ. Одоогоор түүний эмчилгээний төлбөрийг ар гэр, найз нөхөд, намын гишүүдээс нь өгч байгаа аж.

 Түүнчлэн Н.Энхбаярыг төрийн өндөр албан тушаал хашсан гэдэг утгаар нь улсаас эмчилгээнийх нь зардалд туслах ёстой гэсэн хүмүүс байгаа юм.

Тэгвэл түүний эмчилгээний зардалд улсаас ганц төгрөг өгөөгүй гэдгийг намын гишүүд нь хэлж байна. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Энэ хүнийг Монголын төр хэлмэгдүүлсэн. Тиймээс эмчлэх зардлыг нь даах ёстой.

Үнэндээ бол Н.Энхбаяр дарга улсаар зардлаа даалгахгүй гэдгийг бид мэднэ. Одоогоор манай намын гишүүн ээжүүд мөнгө төгрөг цуглуулж хандивлах талаар ярилцаж байгаа” гэв.  Г.Шийлэгдамбын хувьд өмнө нь ч  ингэж мэдэгдэж байсан билээ.