Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга чуулганд оролцохгүй
Н.Энхбаярыг суллагдсанаас хойш хэсэгтээ нам жим байсан МАХН хөдөлгөөнд орж, ирэх ням гаригт Бага чуулганаа хуралдуулахаар шийджээ.
Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодрууллаа.
-МАХН Бага чуулганаа энэ сарын 24-нд хурал дуу ла хаар товлосон мэдээ бай на. Чуулганаар ямар асууд лыг хэлэлцэх гэж байгаа вэ?
-Манай нам 2013 оныг намын анхан шатны байгууллагуудаа дэмжих жил болгон зарласан. Энэ чуулганаар МАХН энэ онд ямар ажил хийсэн, ямар үр дүн гар сан тухай болон намын дотоод асуудлыг хэлэлцэнэ. Мөн чуулганы төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон тухай тайлан тавьж, дүгнэж, хэлэлцүүлнэ.
-Намын дарга Н.Энхбаярын эрүүл мэнд хэр байгаа вэ. Энэ удаагийн Бага чуулганд ирж оролцох уу?
-Даргын бие хэвийн, гадаадад эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа. Бага чуулганд ирж оролцохгүй. Дарга хэдийгээр чуулганд оролцохгүй ч гэсэн хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлж байгаа.
-Танай намын зарим гишүүн Н.Энхбаярын эрүүл мэнд сайнгүй байгаа учраас МАХН-ын даргаас түдгэлзүүлэх нь зөв гэж үзэж байгаа тухай мэдээлэл байна. Чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх үү?
-Намын удирдлага болон Бага чуулганы төлөөлөгчдийн хүрээнд ийм асуудал огт яригдаагүй.