МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.11.11

Г.Шийлэгдамба: МАХН, МАН-тай нэгдэхгүй

МАХН-ын цагаан байр сэтгүүлчдийн хөл ихтэй байна. Энэ сарын 24-нд хуралдах тус намын Бага чуулганы талаарх мэдээллийг олон нийт анхаарч буй тул  хэвлэлийнхэн тэдний байр суурийг сонирхсон юм.

МАХН-ын гишүүд Бага чуулганаасаа Их чуулганаа зарлан хуралдуулах гэнэ. Одоогоор зохион байгуулалтын ажил, хэлэлцэх асуудлыг боловсруулахад ажлын хэсгүүд томилоод байгаа гэнэ.

Харин одоо болох хурлаар МАН-тай нэгдэх талаар хэлэлцэх үү гэсэн асуултад Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Бид сая болж өнгөрсөн МАН-ын Их хуралд угшил нэгтэй намын хувьд хүндэтгэл үзүүлж илгээмж хүргүүлсэн.

Илгээмжийг намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд би өөрийн биеэр хүргэж уншиж танилцуулсан байгаа. Нэг нам нөгөө намдаа улс төрийн хүчний хувьд хүндэтгэл үзүүлэх нь байж болох зүйл. Тэглээ гээд хоёр нам нэгдэж, нийлнэ гэж ойлгож болохгүй” гэсэн хариулт өглөө.