Намын даргад албан ёсны хүсэлт тавиагүй
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.11.21

Намын даргад албан ёсны хүсэлт тавиагүй

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр МАХН-ын жи¬рийн гишүүд, дэмжигчид намын дарга Н.Энхбаярыг ажлаа өгөхийг шаардсан гэх мэдээлэл гараад байна. Намын генсекийн хувьд ямар тайлбар өгөх бол?  

-Албан ёсоор хэлэхэд ийм асуудал огт байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. МАХН-ын дарга улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, үүнээс болж эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д эмчлүүлсэн хэвээр байгаа. На­мын гишүүд дарга руугаа чиглэсэн болон хандсан хандлагуудад илүү нягтарч, бэхжих үйл ажиллагаанд саад учруулах гэсэн тодорхой зорилготой хүмүүсийн үйл ажиллагаа гэж бодож байна.   

Бид Бага чуулганыхаа хуралдааныг энэ сарын 24-ний өдөр, он гараад Их чуулганаа хурал­дуулахаар төлөвлөөд байгаа. Тиймээс өмнө нь намын удирдлага болон гишүүдийн дундах итгэл үнэмшилд нь ан цав суулгах гэсэн улстөрийн үйл ажиллагаа байж болзошгүй.     

-Танд энэ талаар хэн нэгэн хүн, ямар нэгэн байдлаар хүсэлт, шаардлага тавиагүй гэж үү?  

Улстөрийн нам бол өөрөө тодорхой үзэл бод­лоороо нэгдсэн нэгдмэл хүмүүсийн байгууллага.

Өнөөг хүртэл тодорхой хүсэл, шаардлага тавьсан хэн нэгэн ирээгүй. Түүнчлэн би намын даргатай утсаар холбогдож ярихад өөрт нь ч хандсан албан ёсны хүсэлт ирээгүй бололтой байна лээ. Ингээд үзэхээр ор үндэсгүй мэдээлэл гэхээс аргагүй.   

  -Хэний явуулга гэж?  

-Манай намын дарга өөрчлөгдөх нь хэнд ашигтай байж болох бол. Магадгүй улстөрийн бусад нам, хүч­нүүд ч байж болно. Ер нь манай намын ямар нэг хурал болохын өмнө биднийг огц­руулах тухай яриа байнга гардаг. Хурлаас хойш нам жим болчихдог шүү дээ. Харин энэ удаагийнх намын дарга руу чиглэгдэж байгаа нь сонирхол татаж байна.   

Дашрамд хэлэхэд манай намын байр суурь нь бүрэн төлөвшиж амжаагүй хүмүүс рүү хандаж, тэдний итгэл үнэмшлийг ямар нэгэн ашиг сонирхлоор нь хөндөж намын эсрэг чиглүүлэх гэсэн бодлого, мушгин гуйвуулах үйл ажиллагаандаа татан оролцуулах гэсэн явдал гардгийг хэлмээр байна.

Энэ удаа ч мөн ялгаагүй. Хэрвээ МАХН-ын хэн нэгэн гишүүн ийм хүнд хэцүү цаг үед намын даргаа өөрчлөх тухай санаанд нь багтаж бодогдож байгаа бол тухайн хүн үзэл бодол нь төлөвшөөгүйн дээр хүн ёсноос гажууд гэдгээ л харуулж буй хэрэг.  Гэхдээ гишүүд дунд маань ийм хүн байхгүй гэдэгт найдаж байна. Байвал хатуу хариуцлага тооцно.     

-Төлөвшөөгүй гэж хэнийг хэлээд байна вэ. Зуут, мянгатын дарга нар уу?  

Улстөрийн нам бол өөрөө тодорхой үзэл бод­лоороо нэгдсэн нэгдмэл хүмүүсийн байгууллага. Ха­рам­салтай нь тийн төлөв­шөөгүй хүмүүсийн ааш, араншин сон­гуу­лиар маш их танигддаг. Тухайлбал намын бодлогыг олонхоороо гар­гачихаад байхад өөр намын эрх ашгийн төлөө ажилладаг хүмүүсийг бид үзэл бодол төлөвшөөгүй гэж үздэг. Ийм хүмүүс манай намын тодорхой удирд­лагад байсан. Одоо бол байхгүй. Дүүргийн намын байгууллагад ч байхгүй.     

-Хөөчихсөн юм уу?  

-Хүнд хэцүү цаг үед өөрийн намын бод­лого, нөх­дийнхөө эрх ашгийн төлөө ажиллахгүй өөр намд зүтгэх нь байж боломгүй асуудал. Тийм хүн угаасаа нэг намаас нөгөө рүү очиж, өөрийн болон цөөхөн хүний төлөө өөрийн ухамсарт амьдралыг зориулдаг. Өөрөөр хэлбэл бид хөөхөөс өмнө өөрсдөө үүнийгээ мэддэг.     

Гэхдээ жил гаруйн өм­нө Н.Энхбаярыг баривчлагдахаас эхлээд өөрийн цээжээрээ хамгаалж байсан өнөөгийн Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын дуу хоолой сүүлийн үед сонсогдохгүй байгаа шүү дээ. Тиймээс намын анхан шатны бай­гууллагын гишүүд дур­гүйлхэж байгаа юм биш биз?  

-Хувь хүмүүс рүү чиг­лэгдсэн асуултад хариулах зүйл ч бий. Бас боломжгүй асуудал ч байгаа.     

-Хариулаач гэвэл?  

-Намын үйл ажиллагаанд дээрх хүмүүс оролцсон хэвээрээ байгаа. Тэр тус­маа Ша­дар сайд Д.Тэрбишдагвын хувьд намын дэд дарга учраас үйл ажиллагаанд өдөр тутам оролцож, зохион бай­гуу­лалт хийж бай­гаа.    Намын шуурхай хурал­даануудад байнга оролцож, намын даргатай биечлэн уулзах уулзалтад өөрийн биеэр явдаг. Үүрэг нь ч тийм. Бусад гишүүд ял­гаа­гүй. Намын гишүүд­тэйгээ уулзаж, сайн, муу асууд­луу­дыг сонсож, шийдвэр­лэж, анхаарч байгаа.     

-Саяхан МАН-ын Их хурал болж, удирдлагуудаа шинэчилсэн. Гэхдээ лидер гэгддэг улстөрчид нь удирд­лагын түвшинд ажиллахгүй гэдэг саналаа өгч татгалзсан байгаа. Тэднийг МАХН руу шилгээх таа­маглал яваад байгаа. Өнөөгийн энэ шидсэн чулуу тэр зүгээс байх магадлал хэр вэ? 

Хамгийн идэвхтэй ажиллах хоёр жилийн хугацаа нь тулж ирлээ гэсэн үг.

  -Шууд хэлэх боломжгүй байна. Он гарах гэж байгаа болохоор улстөрийн үйл явц идэвхжих хандлагатай байна. Хамгийн идэвхтэй ажиллах хоёр жилийн хугацаа нь тулж ирлээ гэсэн үг. Тэгэхээр нам болон улс­төрчид ажиллагаагаа идэвхжүүлэх нь гарцаагүй. Ха­рин хэн яах нь вэ гэд­гийг анхааралтай харж, төлөвлөж, мөн өөрсдийнхий­гөө хийнэ.

  Тиймээс тэр, энэ гэж нэр зааж хэлэх нь ач холбогдолтой биш.  Мэдээж МАН-ын шинэ удирдлагуудыг нийгэм сэт­гэл хангалуун угтаж авч бай­на гэж хэлж чадахгүй. Ши­нэ болон хуучин удирд­лагууд улстөрийн намын үйл ажиллагаандаа өөр өөрсдийн дүг­нэлтийг өгч бай­гаа байх. Гэх­дээ бидэнтэй хол­богдож, тодорхой ярьсан юм алга.     

-Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүс МАХН-ыг зорих магадлал өндөр гэж байсан. МАХН хэр хүлээж авах бол?  

-Хэн хэзээ, ямар бэлэгтэй ирэхийг харж байя. Ирсэн тохиолдолд бид яаж тосч авах вэ гэх зэргээр бодоогүй юм байна. Ямартай ч сон­голтоо хийхэд нээлттэй ний­гэмд амьдарч байна. Улстөрчийн сонголт гэдэг өөрөө их адармаатай бөгөөд Монголын улстөрийн амьдрал тогтворгүй, хардаж, сэрдэхээс илүү гарахгүй бай­гаа үед аливаа асуудлыг урьдчилан таамаглах хэцүү.   

Олон нийтийн болон мэдээллийн хэрэгсэлээр гарч буй дийлэнх мэдээллийг харахад цаанаа зорилго агуул­сан төлөвлөгөөт асууд­лууд л яваад байгаа юм. Тиймээс МАХН-ын зүгээс энэ мэт асуудалд самгардаж, хөл алдан, бодлогошрох зүйл алга. Хэрвээ намын нэг чиг шугаманд хамтарч ажиллах бололцоо эрэлхийлсэн хандлага гарвал хүлээж авалгүй яах вэ. Нэгэн цагт бид хамтарч ажиллаж байсан шүү дээ.     

-Бэлэг гэж юуг хэлээд байна. Дараагийн сон­гуу­лиар парламентад суудал авч ирэхийг үү. Эсвэл намдаа их хэмжээний хандив өгч санхүүжүүлэхийг хэлээд байна уу?  

-МАХН-ын үнэт зүйл нь ард иргэдийн итгэл үнэм­шил. Шударга ёс гэдэг хэлэхэд амар ч авч явахад их хэцүү үнэт зүйл байдаг. Тэр утгаараа манай намд албан тушаалын наймаа болон хөрөнгө мөнгөний нөлөө хэзээ ч үйлчилдэггүй. Тэгэхээр их хэмжээний мөнгө авч ирсэн ч МАХН-ын хүндтэй зочин байж чадахгүй. Би олон төрийн бодлого тодорхойлсон гэж гайхуулж ирсэн хүнийг манай намынхан алга ташин угтаж авахгүй л байх.   

Харин Монголын ний­гэмд дутагдаад байгаа шударга ёсыг тогтооход та бүхэн­тэй хамтарч ажиллая, өөрсдийн туршлага мэдлэг, хүн чанарын ёс жудгийг бодож хамтарч зүтгэе, энэ нь Монголын ард түмний итгэл үнэмшил байвал арай өөр хэрэг. Ингэж ирэх хүмүүсийг бол бид үнэт зүй­лийнхээ нэгээхэн хэсэг гэж үзэн хамтарч болно.     

-Таны хувьд “Намын даргыг огцруулах асуудал” нь гүтгэлгэ гэж байна. Гүй­цэтгэх товчоо ч хурал­дах нь. Та бүхний зүгээс ингэж явуулга хийж, эцэстээ ийм түвшинд хүрнэ гэсэн хардлагаа эзэн, бас холбогдогчтойгоор бодож байгаа байх?   

-Бид энэ мэдээлэл гарч буйтай холбоотойгоор хуралдах нь зайлшгүй. На­мын даргыг өөрчлөх эсэх асуудал яригдахгүй, бие­лэхгүй яриа.