2013.12.18

Байнгын хороо Ч.Улааныг огцруулах шаардлагагүй гэж үзэв

УИХ дахь Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг хэлэлцлээ.

МАН-аас өгсөн Ч.Улааныг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсаны дараа саналаа илэрхийлсэн юм.

Сангийн сайд Ч.Улаан:

Хөрөнгө оруулалтын санхүүжилтыг бид 12 сарын байдлаар өмнөх саруудтай харьцуулвал хоёр дахин нэмэгдүүлэн олгож байна. Хуулиар олгогдсон хөрөнгө оруулалтын санхүүжилт ямар ч сааталгүй явж байна. Сангийн яаман дээр 18 орчим тэрбум төгрөгийн 10 орчим төсөл хүлээгдэж байгаагаас өөр ноцтой асуудал гараагүй байна.

Үүний дараа байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Сангийн сайд Ч.Улааныг огцруулах уу гэсэн саналыг томъёоллоор санал хураалгасан бөгөөдтус байнгын хорооны 18 гишүүнээс тав нь оцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Ингэснээр байнгын хорооны гишүүдийн олонхи нь Ч.Улааныг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.