Томилогддог албан тушаалтнуудад хариуцлага тооцдог болно
Төрийн ордоны Иргэний танхимд “Шилэн дансны тухай”, “Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах”, “Төрийн сонгогдсон болон зарим томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай” хуулийн төслүүдийн нээлттэй хэлэлцүүлэг зохиогдлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаас хамтран зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, төслүүдэд ажилласан холбогдох албаныхан, хуулийн болон эдийн засгийн сургуулийн эрдэмтэн багш нар, иргэний нийгмийн төлөөлөлүүд оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр “ Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр” бодлогын хүрээнд боловсруулагдсан гурван хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон. Энэ хүрээнд иргэд, судлаачдаас санал авахаар өнөөдрийг үйл ажиллагааг зохион байгуулж байна” гэлээ.
6Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж “Шилэн дансны тухай хууль”-ийн төслийг эхлээд танилцуулсан. Энэхүү хуулинд төсвөөс санхүүжих аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо нь ил болгох, хэн хэдий хэмжээний мөнгийг чухам юунд зарцуулав гэдгийг тухайн байгууллага өөрийн сайт болон интернэтэд дэлгэдэг байх. Ингэснээр сонирхсон хүн бүхэн орж үзэх боломжтой болж, төсвийн зарцуулалтыг хянах юм.
Ингэснээр тухайн дарга тушаал шийдвэртээ эзэн болж, хариуцлага хүлээдэг болох аж.
Мөн төсвийн болоод орон нутгийн өмчөөс санхүүждэг байгуулагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой аж ахуйн болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүү ил тод болно. Ингэснээр үр ашиггүй зардал, маргаан, шахааны бизнес зэрэг сөрөг үр дагаврууд арилна. Түүнчлэн дээд удирдлагууд аман заавраар доод тушаалын хүндээ үүрэг өгч, эргээд асуудал гарлаа гэхэд тушаал өгсөн дарга гэм зэмгүй үлддэг. Тэгвэл энэ хариуцлагагүй байдлыг арилгаж, “Шилэн дансны мэдэгдэл” маягтыг тухайн үүрэг даалгавар өгч буй удирдах албан тушаалтан бөглөх үүрэг хүлээнэ.
Уг маягтын хүрээнд үйл ажиллагаа явагдана. Ингэснээр тухайн дарга тушаал шийдвэртээ эзэн болж, хариуцлага хүлээдэг болох аж. Мөн ил тод байдлын хүрээнд төсвийн тухай мэдээллийг 10 хоног, төсвийн жилийн гүйцэтгэлийн тухай мэдээллийг 10 хоног, сарын гүйцэтгэлийг тав хоног, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 10 хоног, мөнгөн гүйлгээ болон бонд, зээл, өрийн бичгийн тухай мэдээллийг 24 цагийн дотор олон нийтэд мэдээлж байхаар төсөлд тусгажээ. Төсвийн ил тод байдалд иргэдийн аудит, төрийн аудитын байгууллага хяналт тавьж байхаар хуулийн төсөлд оруулсан байна.