УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2014.01.08

Гурван сая дахь иргэнээ хүлээн авах бэлтгэл эхэллээ

Тоон тойн нэвтрүүлэг гурван сая гэдэг тоог онцолж байна. Учир нь хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт засгийн газрын ээлжит хуралдаанаар гурван сая дахь иргэндээ гурван сая төгрөг, байр өгөхөөр шийдлээ.

Ийнхүү гурван сая дахь иргэнээ хүлээн авах бэлтгэл ажил эхэлж байна.  Тэр өдөр төрсөн хүүхдүүдэд мөн тус бүрт нь гурван сая төгрөг өгөхөөр болсон байна. Өдөрт  дунджаар  220-280 хүүхэд шинээр мэндэлж байна. Өнгөрсөн оны хугацаанд 79 мянган хүүхэд шинээр мэндэлсэн байдаг. Үндэсний статистикийн тооцоолж байгаагаар 2015 оны 1-2 сар гэхэд монгол улсын гурван сая дахь иргэн мэндлэх юм байна. Энэ бэлтгэл ажлын хүрээнд 800 орчим сая төгрөг зарцуулах тооцоо гарч байгаа юм.

Тэгэхээр монгол улс хүн амаа хөгжүүлэх тал дээр сүүлийн 10 жилд олон арга хэрэгжүүлж ирсэн ч бодлогын нөлөөтэй үгүйгээр монгол улсын хүн ам сүүлийн 10 жилд эрчимтэй өсч байгааг эдийн засгийн идэвхитэй хүн амын үе гэж олон улсын түвшинд нэрлэгддэг байна. Тэгвэл энэ бодлогыг санаачилсан гишүүний тайлбарыг хүргэе.

ХАХНХ-ын Сайд С.Эрдэнэ: 

Өнөөдөр монгол улсад хүн амын өсөлт, нөхөн үржихүйн асуудал чухлаар тавигдаж байгаа. Энэ үед гурван сая дахь иргэнээ хүлээж авна гэдэг манай улсад маш чухал асуудал. зарим нэг хүмүүс хийсвэр утгаар хандаад байгаа. Хүүхдийн төрөх эмнэлэг, цэцэрлэг сургууль дутуу байгаа энэ үед яаж төрөлтийг дэмжих вэ гэсэн асуулт ирж байгаа. Монголчууд ярьдаг хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж ярьдаг. Мэдээж хүн ам нэмэгдэж өсөх үед төрөх эмнэлэг, цэцэрлэг сургуульд төрөөс илүү их анхаарал тавих шаардлага тулгарна.

Мэдээж сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ гэдэг хүн амаа хөгжүүлэхэд хамгийн их тушаа болж байгаа нийгмийн дэд бүтэц юм. С.Эрдэнэ сайдын хэлж байгаагаар 2014 оны төсөвт аймаг сум, дүүрэг бүрт 5-12 сургууль цэцэрлэг, эмнэлэг барьж байгуулах юм байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс....