Т.Ганболд: Алтны татварыг багасгаснаар иргэд аж ахуй нэгж нь гэмт хэрэгтэн болохгүй
Монголын Алт үйлдвэрлэгчдийн Холбооны Тэргүүн Т.Ганболд
2014.01.18

Т.Ганболд: Алтны татварыг багасгаснаар иргэд аж ахуй нэгж нь гэмт хэрэгтэн болохгүй

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболдтой ярилцлаа.

-Ашигт малтмалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, алтны татварын асуудлыг хөндөж байгаа. Алтны олборлолт буурсан ч дээрх хуулийг батлавал нэмэгдэх боломжтой юу?

Дэлхийн эдийн засаг хямралтай үед алтны ханш огцом өсч байна. Ийм цаг үед бүх улс орон өөрийн алтны эрдэнэсийн сангийн нөөцөндөө анхаардаг.  Валюттай улс орнууд дээд зэргээр анхаарч байхад валютгүй монгол төгрөгтэй манай улс илүү анхаарах ёстой.

1990 оны эдийн засгийн хүнд хэцүү шилжилтийн үед Алт хөтөлбөр гарч

Монголбанк 1 трой унци алтыг  31.1034768 гр 68017,51 төгрөгөөр авч байна. http://mongolbank.mn/

улсыг нуруун дээрээ үүрсэн гавьяатай салбар. 2007 онд гарч ирсэн гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, байгаль орчныг хамгаалах нэрийдлээр гарч ирсэн урт нэртэй хуулиуд компаниудыг далд хэлбэрт оруулж, нийгэмд нинжа гэсэн үзэгдлийг гаргаж, хариуцлагагүй, байгаль орчныг сүйтгэдэг гэсэн муу нэрийг зүүлгэсэн.

Уг нь 68 хувийн татвар гарахаас өмнө 2005 онд алтны олборлолт 25 тоннд хүрч Монголбанкинд тушааж байсан. Гэтэл дээрх дарамтуудаас болж 2012 онд 3 тонн болтлоо буурч, далд хэлбэрт шилжсэн. Харин 2013 оноос урт нэртэй хуулийн дагалдах журмуудад өөрчлөлт оруулах хуулийн төсөл, алтны ил тод байдлын худалдааны тухай хуулийн төсөл яригдаж олборлогчдод эерэг мессеж тарж эхэлснээр 2013 онд алт тушаалт 6 тонн болж өссөн. Тэр хэрээр татварын орлого ч нэмэгдсэн. Эдийн засгийн ач холбогдлыг ойлгох ёстой.

-Тэгэхээр татварын хувь хэмжээг бууруулсанаар алт олборлогчдыг монголдоо алтаа тушаадаг болгож, түүнээс авах орлогоо ч нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг үү?

Манай холбооны зүгээс маш олон шат дараатай үйл ажиллагаа явуулсаны эцэст хуулиудад эерэг зүйл орж байна. Хэрвээ хуулиа батлахгүй бол компаниуд далд хэлбэрт шилжиж, улсын нөөцөд алт орж

Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байдаг. Үүнд алтны 1619 тонн таамаг нөөцтэй.

ирэхгүй байх аюултай. Өнөөдөр зах зээл ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Төмрийн хүдрийн горидолт байхгүй болсон. Улс орны хэрэгцээ хэрэглээ маш өндөр. Бид алт руугаа анхаарал хандуулах цаг болсон.

Алтны татварын хувь хэмжээг багасгаснаар мэдээлэл ил тод болж, иргэд аж ахуй нэгж нь гэмт хэрэгтэн болохгүй. Харин ч ил тод үйл ажиллагаатай болгож, орлого нэмэгдэснээр нийт хэмжээгээрээ татварын орлого ч нэмэгдэнэ. Нөөцөд авсан орлого дээр үндэслэж Монгол төгрөгөө хэвлэж эдийн засагт оруулсанаар валютын ханшийн савлагаа тогтворжиж, эдийн засгийг тэлнэ. Түүнчлэн хариуцлагатай уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлт сайжирна.

-Алтны салбарыг байгаль орчин маш их хор нөлөө үзүүлсэн гэж ИНБ-ууд шүүмжилдэг. Шалтгаан нь буруу бодлоготой холбоотой гэсэн үг үү. Өнөөдөр компаниуд нөхөн сэргээлтийг хэрхэн хийж байна вэ?

Бид учир шалтгааныг сайн судалж, бодит баримтыг гаргаж ирсэн. Бидний судласнаар төр засгаас явуулсан шат дараалалтай буруу бодлого үүнд нөлөөлсөн. Гэхдээ 2013 оны байдлаар алтны компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтэд нийт 20 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан.

Нийтдээ 1000 орчим га газар техникийн нөхөн сэргээлт, 400 орчим га газар геологийн нөхөн сэргээлт хийсэн. Компаниудын хариуцлага сайжирсан. Тиймээс энэ салбарыг ойлгож дэмжиж зөв хууль эрх зүйн орчноор хариуцлагыг бүрдүүлнэ гэдэгт итгэж байна.