Ерөнхий сайд ахмадуудыг хүлээн авч, уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2014.01.22

Ерөнхий сайд ахмадуудыг хүлээн авч, уулзав

Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг удахгүй болох гэж буй сар шинийн баярыг тохиолдуулан Ардчилсан намын ахмад настнуудаа хүлээн авч, баяр хүргэлээ.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга  З.Энхболд оролцон тэтгэвэрт байгаа ахмад настнуудын өрхийн орлого буурах эрсдлээс хамгаалах зорилгоор УИХ-ын чуулганд хамтын тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Эл хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар санаачлан УИХ-д өргөн мэдүүлээд буй. Ахмад настнууд тэтгэвэрт гарах хүртлээ НДШ тасралтгүй төлж, мөн арваас доошгүй ажил хамтдаа аж төрсөн бол тэтгэврийг нь өвлүүлэх эрх зүйн харилцаа үүсч байх зохицуулалтыг энэхүү хуулийн төсөлд тусгаад байгаа билээ.