Цөмийн энергийн газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлжээ
Цөмийн энергийн газрын хамт олон сар шинийн баярыг тохиолдуулан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээнд Цөмийн энергийн комиссын дарга асан Ч.Лхагважав, Цөмийн энергийн комиссын дарга асан С.Төмөр-Очир, МУИС-ийн профессор, ЦЭК-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Т.Гун-Аажав, Цөмийн энергийн комиссын дэд дарга асан С.Лодойсамба тэргүүтэй 20 гаруй физикчид, эрдэмтэд хүрэлцэн ирэв.
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ юуны өмнө ахмадуудынхаа ажил хөдөлмөрийн замналаар байгуулагынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлж яваадаа талархаж байгаагаа илэрхийлээд цаашид тэднийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв.
Энэ л салбарт ажил амьдралаа холбож явсан ахмадууд музейд өөрийн бүтээлүүдээ мөн дээжлэн тавихаа илэрхийллээ
Мөн энэхүү арга хэмжээний үеэр Цөмийн энергийн газрын дэргэдэх түүхэн музейн нээлт болсон юм. Тусмузейг Монгол улсад Цөмийн энергийн комисс байгуулагдсан цагаас хойш тухайн салбарт хэрэглэгдэж ирсэн тоног төхөөрөмжүүд болон хэвлэмэл бүтээлүүдийн дээжээс олон нийтэд таниулах, түүхэнд үлдээх зорилгоор байгуулж байгаа юм. Энэ л салбарт ажил амьдралаа холбож явсан ахмадууд музейд өөрийн бүтээлүүдээ мөн дээжлэн тавихаа илэрхийлж, Н.Tэгшбаяр даргыг эрч хүчтэй сайн ажиллаж байгаад талархлаа илэрхийлэв.