О.Дамба: Сайн зэвсэгтэй цэрэг сайн байлдана, харин муу зэвсэгтэй эмч яах вэ...
Монголын Эм зүйн Байгууллагуудын Нэгдсэн "Эм" холбооны Гүйцэтгэх Захирал, Эм зүйн Ухааны Доктор О.Дамба
2014.01.28

О.Дамба: Сайн зэвсэгтэй цэрэг сайн байлдана, харин муу зэвсэгтэй эмч яах вэ...

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбооны гүйцэтгэх захирал, эм зүйн ухааны доктор О.Дамбатай хүн амаа хэрхэн чанартай, эмчилгээний үр дүн өндөртэй эмээр хангах талаар ярилцлаа.

Яг энэ цаг үед эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэхээр хэлэлцэж байгаа билээ.

-Монголчууд дэлхийн шилдэг эмийг хэрэглэж чадаж байна уу?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шилдэг эм хэмээн гаргасан жагсаалт байхгүй. Харин өвчний үед энэ эмийг хэрэглэвэл эмчилгээний үр дүн өндөр бөгөөд сонгодог технологиор хийгдсэн талаарх зөвлөмжийг өгдөг. Гэхдээ манай улсын хувьд дэлхийд эмийн үйлдвэрлэлээ брэнд болчихсон газруудаас эм оруулж ирдэг.

-Монголчууд өөрсдөө чанартай эмийг үйлдвэрлэж чадаж байна уу?

Олон улсын GMP стандартыг эмийн үйлдвэрүүдэд тавьж байгаа. Манай хэд хэдэн үйлдвэрүүд ахиц дэвшилттэй ажиллаж байна.  

Тухайлбал Айвико компанийн үйлдвэрлэдэг тарилгын шингэн,

Айвико компани анх 2004 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар  PVC болон non PVC ууттай 40 гаруй тарилгын шингэн үйлдвэрлэж МУ-н өнцөг бүрт хүргэдэг ажээ.

Моносфармын ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг нэрлэж болно. Төрийн шагнал хүртэл авсан шүү дээ. Үйлдвэрүүд маань технологио сайжруулж, судалгаа шинжилгээг хийж, савлагаандаа анхаарч, дэлхийн жишигт хэрэглэж байгаагаас харахад сайхан байна.

Мөн манай эмийн үйлдвэрлэлд уламжлалт эмийн хэрэглээний арга сайжирч байгааг Мамбадацан, Арманогийн эмүүдээс харж болно. Тэдгээр эмүүд хэлбэр хийцийн хувьд ч Зүүн Өмнөд Ази, Хятад, Энэтхэг, Буриад, Төвд зэрэг орноос илүү сайн сайжирсан.

-Эмийн үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

Улсын хэмжээнд нийт 34 эмийн үйлдвэр байгаагийн жижиг хэмжээний үйлдвэрүүд байдаг.  Том гэхэд хэцүү. Тиймээс саяхан Нийслэлийн захирагчийн албанаас бидний саналыг дэмжиж, үйлдвэрүүдийг нэгтгэн цогцолбор байгуулахаар болж ажлын төлөвлөгөөндөө оруулсан.  Ер нь өнгөрсөн хориод жил төрийн бодлогоор эмийн үйлдвэрийг дэмжиж байгаагүй. Тэд зах зээлийн урсгалаар бор зүрхээрээ явж ирсэн мэргэжлийн хүмүүс байдаг.

-Төрийн бодлогоор дэмжихийг та яг ямар утгаар хэлж байна вэ?

Тодорхой газар өгч, стандартын шаардлага хангасан үйлдвэрийн байр болон тоног төхөөрөмж, технологитой байхыг хэлж байгаа юм. Мөн үндэсний зайлшгүй эмийн тодорхой хувийг дотоодын үйлдвэрүүдэд хийлгэж байхыг зорилт болгох ёстой.

-Үйлдвэрүүдийг дэмжээгүй гэдэг нь үнэн гэж үү. Төрийн бодлого, хуулинд зааснаар эмийн үйлдвэрлэлийн экспорт, эрдэм шинжилгээг дэмжиж гэсэн байдаг шүү дээ?

Бодлого бол тунхаглал. Амьдрал дээр огт хэрэгжээгүй. Хуулин дээр тусгах нь төрийн байгууллагын ажил. Эмээ үйлдвэрлэсэн ч экспортод гаргадаггүй. Эмийг доод үнэд барьснаас болж олигтой сав баглаа, цаасанд боож хийж чадахгүй л байна шүү дээ. Манай улсын нийт эмийн 80 хувийг импорт, 20 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна.

-2002 онд батлагдсан Эмийн талаарх бодлогын зорилгод хүн ардынхаа эмчилгээний үр дүнг өндөр болгож, тасралтгүй жигд,  зохистой хэрэглээг бий болгоно гэсэн зорилго биеллээ олсон уу?

Монголын хүн амыг тасралтгүй, жигд хүртээмжтэй, эмчилгээний өндөр үр дүнтэй эмээр боломжийн үнээр хангана гэсэн зорилт нь өөрөө эрс тэс юм. Учир нь үнэ дагаж чанар гэж үг бий.

Эмчилгээний өндөр идэвхтэй дэлхийн брэнд болсон чанартай баталгаажсан эмээр хүн амыг эмчлэх ёстой. Тэгэж байж үр дүн гарч, монгол хүн түргэн эдгэнэ. Гэсэн атал төрийн худалдан авалт буюу тендерийн сонгон шалгаруулалтад хамгийн хямд зарчмаар эмийн ханган нийлүүлэгчдийг сонгож байгаа нь бодлогод нийцэхгүй байна.

Муу эмээр арав хоног өвчтөнийг хэвтүүлээд гаргах, сайн эмээр гурваас дөрөв хонуулаад гаргахын хооронд асар их зөрүү бий.

Муу эмээр арав хоног өвчтөнийг хэвтүүлээд гаргах, сайн эмээр гурваас дөрөв хонуулаад гаргахын хооронд асар их зөрүү бий.  Адаглаад цаг хугацаа, өвчтөний ажлаа хийх боломж, мөнгө хэмнэгдэнэ. Эмнэлэг талаасаа богино хугацаанд эдгэрээд гарвал орны эргэлт сайжирч дараагийн өвчтөн ор хүлээлгүй хэвтэх боломж бүрдэнэ.

-Та түрүүн тендерийн эмийн талаар ярилаа. Эмийн борлуулалтын хэдэн хувийг улсын худалдан авалт эзэлдэг вэ?

Жилд 200 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэж байгаагийн 54,5 хувь нь улсын төсвөөр эмнэлэгт хэрэглэж байгаа эмүүд байдаг. Тэгэхээр тендерийн худалдан авалт болон үр дүнд мониторинг хийх ёстой. Чанар дээр нь байнгын хяналт тавих ёстой.

Сайн зэвсэгтэй цэрэг сайн байлдана. Харин муу зэвсэгтэй эмч өвчинтэй яаж тэмцэх вэ. Өнөөдрийг хүртэл эмийн үнэ хамгийн доод түвшинд явж ирсэн. Талхнаас дөрөв дахин хямд. Гэтэл эмийн технологи шаардлага нь талхнаас 10-20 дахин их. Тиймээс тендерийн сонгон шалгаруулалтыг ард иргэдийнхээ эрүүл мэнд, эмчилгээний үр дүнг сайжруулах ёстойг харгалзаж явуулмаар байна. Тэгэхгүй бол чанартай чанаргүй эм уусаар байж болохгүй. Хүмүүс өөрсдөө даатгалаа төлж байгаагийн хувьд чанартай эмийг шаардах эрхтэй.

-УИХ-ын байнгын хороон дээр төрөөс баримтлах эмийн бодлогыг хэлэлцэж байна.  Бодлогын баримт бичигт ямар зүйлүүд голчлон тусгагдах ёстой вэ?

Өмнөх бодлого нь арван жилийн хугацаатай байхаар батлагдсан. Уг нь жилийн өмнө боловсруулсан бодлого УИХ-д өргөн баригдсан ч

Энэ сарын 21-нд "Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулагдав.

хэлэлцэгдээгүй өдийг хүрсэн.  Одоо даруйхан баталж асуудлуудыг цэгцлэх хэрэгтэй. Өмнөх бодлого хэтэрхий ерөнхий тунхаглалын шинжтэй байснаас тодорхой хэсэг нь хэрэгжээгүй.  Мөн зах зээлийн үйл ажиллагаа маань төгөлдөржөөгүй. Харин илүү оновчтой бодлого хэрэгтэй. Манай холбооны гишүүд саналаа өгчихсөн.

Эм бол үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Иргэний эрүүл мэндийн асуудал, эрүүл байх нөхцлөөр хангагдах эрх нь үндсэн хуулиар баталгаажсан. Тиймээс эмийн талаар төрөөс бүх талаар анхаарч явах ёстой.

-Бодлогогүй нэг жил өнгөрч байгаа юм байна. Энэ хооронд ямар сөрөг үр дагавар гарсан бэ?

Эмийн тухай асуудлыг нэгдсэн журмаар зохицуулах зохицуулагч агентлаг байхгүй мөртлөө УМХГ, НМХГ, Стандартчилал хэмжил зүйн газар, ЭМЯ, холбоо зэрэг оролцогч тал олонтой мөртлөө бодлогоор  цэгцлэхгүй бол горьгүй. Эм бол хоол, талх биш.

Бодлогыг даруй гаргаж цэгцлэхгүй бол эмийн зохисгүй хэрэглээ нэмэгдэж, шаардлага хангасан, хангаагүй импортлогч эм ханган нийлүүлэгчид замбараагаа алдлаа.  Дараагийн арван жилд гол жанжин шугам болгох бодлогод мэргэжлийн хүмүүсийн үүрэг хариуцлага ёс зүйг түлхүүтэй чиглүүлсэн зарчмыг тусгаж өгөх ёстой. Мөн эдийн засаг, хууль эрх зүйн дэмжлэгээр таатай орчныг бүрдүүлмээр байна.

-ЭМШУИС-ийн 2012 оны эмийн үнийн талаарх судалгаанаас үзэхэд хүүхдийн эм хамгийн өндөр үнэтэй мөртлөө хамгийн эрэлттэй байгаа юм.

Үнэ бол чөлөөт зах зээлээр шийдэгдэнэ. Гэхдээ хүн ардынхаа эрүүл

Герман улсын 2000 жилийн түүхтэй эмийн сангийн үзвэр музей

мэндийг бодоод сайн эм өгөх ёстой. Баруун европын орнууд тухайлбал, Германд эм нь зуун хувьд төрөөс олгогддог. Ийм нөхцөлд эмч жор бичиж, эмийн санч жорын дагуу эм олгох учраас манайх шиг асуудал гардаггүй.

-Эмийн зохистой хэрэглээ гэдгийг энгийнээр хэлээч?

Эмийн зохистой хэрэглээний гурван тулгуур байна. Өвчтөн, эмч, эмийн санч гурвын хоорондох холбоо нь жор.

Өвчтөн эмчид хандсаны дагуу, эмч жор бичнэ. Харин өвчтөн жороо эмийн санчид өгч зохих эмээ авч хэрэглэнэ.

Манайд ерөөсөө биелдэггүй. Толгой нь өвдөхөөр шалавхан эмийн сан руу гүйж, эмийн санч алгаа тосоод үйлчилдэг. Өвчтөн шууд эмийн санчтай л харьцаад байдаг. Дунд байх ёстой эмч байхгүй. Хүмүүс эмнэлгийн оочер дараалал, хүнд суртлаас залхаж шууд эмийн санг сонгож байна.

Гэтэл жоргүйгээр олгосон эмнээс болж өвчтөн хохирвол тэрийг хэн хариуцах вэ.

Ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Хамгийн зөв арга нь буух эзэнтэй, буцах замтай эмчид үзүүлэх нь найдвартай.

 Ярилцсанд баярлалаа.