Оролцогч 21
Эксперт Байр суурь
Д.Сарангэрэл Монгол улсын их хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд

Д.Сарангэрэл: Чуулганаар ороод 5 минутын дотор шийдэгдэх асуудал байсан ч харамсалтай нь ороогүй

Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй йчанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд

2014.07.09

Эмийн салбарыг яаран хувьчлах нь зөв байсан уу

Энэ бүх асуудлаа хэрэгжүүлж бэлтгэлийг нь сайн хангасны дараа эм хангамжийн байгууллагыг хувьчлах ажлын цаг нь болж, тохироо нь бүрдэх буй за. Хүний амь нас эрүүл мэндэд цөвтэй учир эмээр бизнес хийхи

2014.04.11
Ц.Алтанцэцэг "Мөнхийн тун" ХХК-ийн Ерөнхий захирал

Ц.Алтанцэцэг: Үйлдвэрийн цогцолбор парк барих нь цаг үеэ олсон оновчтой санал

Улсаас боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, газар олгох, өөрсдийн байр барихад төрөөс тусламж үзүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлбэл хөгжлийн явцыг түргэтгэнэ.Гэхдээ эмэнд бол маш олон төрлийн химийн бодис

2014.04.08
С.Ламбаа Эрүүл мэндийн сайд

С.Ламбаа: Маш хүчтэй хяналтыг тавих ганц монополь байгууллага бол эм хүнсний агентлаг байх ёстой

Сайд байх хугацаанд энэ асуудлыг нэлээн хөөцөлдсөний эцэст сүүлдээ ганц эмийн агентлаг байгуулах нь ач холбогдол багатай юм байна гэж үзээд эм хүнсний агентлагыг байгуулах зорилт тавьсан Хэлэлцүүлгийн

2014.04.01
Х.Өнөрсайхан Сэтгүүлч

Эмийн салбарт чанарын ноёрхлыг тогтооё

Улаанбаатар хотод гэхэд 600 гаруй эмийн сан ажиллаж байгааг цэгцлэх цаг болсон. Эм хүнсний зохицуулалтын агентлагыг байгуулах хэрэгтэйЭм, хүнс хоёрт жилд, сард, улиралд нэг удаа хяналтыг тавьж болохгү

2014.04.01
О.Дамба Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал

О.Дамба: Бодлого, хяналт байхгүйгээс Монголчууд эмийг зохисгүй хэрэглэж байна

Манай улсын хэмжээнд 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.Эмийн зах зээл дээрх нийт борлуулалтын 80 орчим хувийг импортын эм, үлдсэнийг нь дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлдэг.Төрөөс үн

2014.04.01
Г.Оюунцэцэг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбооны гишүүн, "Маго фарм" ХХК Захирал.

Г.Оюунцэцэг: Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг худалдах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй

Хувийн хэвшлийн эмийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэгэн адил төрөөс ямар ч үйлчилгээ авдаггүй, төрийн үйлчилгээнд хамрагддаггүй Одоогоор хотын төвд эмийн сан нээх асуудлыг зо

2014.03.18
С.Ганбаатар Монгол улсын их хурлын гишүүн (2012-2016)

Гадаад эм л сайн, монгол эм тааруудаа гэж боддог бодлоосоо бид салах ёстой

Олон эмийн үйлдвэрүүдийг төрөөс бодлогоор дэмжиж, хүчтэй хяналт тавьснаар баталгаатай эмийг хэрэглэнэ гэсэн үг.Тус үйлдвэр жилд 10 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 30 гаруй нэрийн б

2014.03.12
Н.Мөнгөнзагас Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал

Н.Мөнгөнзагас: Эмийн аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бүрдүүлэх нь маш чухал

“Монголэмимпекс” концерн 2007 он хүртэл улсын бүх эм хангамжийг хийж байгаад бүрэн хувьд шилжсэн. Хорт мансууруулах эмийг оруулж ирэхэд их төвөгтэй. Захиалга хийгээд зургаан сарын дараа зөвшөөрөл нь

2014.03.07
Ч.Дэмчигсүрэн Завхан аймгийн эрүүл мэндийн газрын дарга

Ч.Дэмчигсүрэн: Хэн нэгний шахалтад орж тендерийн эмийг сонгодоггүй

Өнгөрсөн жилийн тендерийн хувьд эм бол хүний эрүүл мэндтэй холбоотой онцлог бараа учир чанарыг нь харгалзаж сонгосон.Бид нарын эцсийн зорилго бол хэн нэгний шахалтад орж хямд үнэтэй эмийг сонгох бус,

2014.03.03
Н.Удвал Эрүүл мэнд спортын сайд (2012-2014)

Н.Удвал: Цахим жор төслийн хүрээнд 7000 компьютер нийлүүлэгдэнэ

Шинэчлэлийн Засгийн газар "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчилж байгаа юм. Зах зээл дээр чанаргүй, үйлчилгээ муутай эмүүд бий болчихсон.

2014.03.03
Р.Мөнхцэцэг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбооны Удирдах зөвлөлийн гишүүн "Цомбо" ХХК ерөнхий захирал

Р.Мөнхцэцэг: Эмийн үндэсний хөтөлбөртэй болмоор байна

Өнөөдрийн байдлаар “Шинэ нахиа”, “Цомбо”, “Рамон” зэрэг үйлдвэрүүд шинээр байгуулагдаж хяналт сайжирч байна. ЖДҮ хөгжүүлэх бодлогод эмийн үйлдвэрлэл орхигддог. Хамт уялдуулж өгөхийг хүсч байна.Төрийн

2014.03.01

Д.Болдбаатар: Захын дүүрэгт эмийн сан байгуулахыг дэмжиж байгаа

Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнгөрсөн онд дөрвөн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 26 эмийн сангийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. 83 эмийн санд шинээр тусгай зөвшөөрөл олгосон.

2014.02.24
З.Зузаан Эрүүл мэндийн салбарын хөгжил-4 төсөл, Эмийн салбарын зохицуулалтын зөвлөх

З.Зузаан: ДЭМБ-аас тарилгын шингэний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зөвлөмж өгсөн

Эмийн талаар төрөөс баримтлах бодлого түүний хэрэгжилт нь зөвхөн ЭМЯ-нд хамаатай бус Монгол улсын нийт хүн амын төлөө төрөөс баримтлах бодлого байх учиртай. Тэгээд ч бид дэлхийн хүн төрөлхтний нэгээхэ

2014.02.19
Ж.Рэнцэн-Амгалан Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч

Ж.Рэнцэн-Амгалан: Эмийн төлөөлөгчийн газрууд МУ-ын хуулийг мөрддөггүй

Монгол улсын даацаас хэтэрсэн эм хангамжийн сүлжээ ажиллаж байна. Эмийн зохицуулалт, хяналтын тогтолцооны давхцал нь хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон төвөгтэй байд

2014.02.19

Д.Энхжаргал: Эмийн зохисгүй хэрэглээг төрийн хатуу бодлогоор цэгцлэх ёстой

Тухайн үед ард иргэдийн амьдрал хүнд худалдан авах чадвар сул байлаа. Харин өнөөдөр арван хоёр жилийн дараа байдал өөрчлөгдсөн.Яаманд арав хүрэхгүй хүн ажиллаж бодлогоо бариад, хянаад бас хэрэгжүүлээд

2014.02.18
А.Эрдэнэтуяа ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан

А.Эрдэнэтуяа: Эмийн худалдан авалтад үнээс гадна чанарыг нь харгалзан сонгох боломжтой болсон

Эмийн үйлдвэрлэлд тавигдах ерөнхий чанар стандартыг GMP шаардлага тавьж, батламж олгох нөхцлийг бүрдүүлж ажиллаж байна. Эмийн чанарыг баталгажуулахад анхаардаг.Дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт эм

2014.02.17
Д.Нацагдорж “Манба дацан” эмийн үйлдвэрийн захирал, МУ-ын гавьяат эмч, доктор, профессор

Д.Нацагдорж: Монголчууд эм үйлдвэрлэлээ дэлхийд гаргах цаг нь болсон

Манба дацан эмийн үйлдвэр 1990 оноос хойш манай байгуулагдаж өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, олон түмэндээ үйлчилж байна.Монголын брэнд болсон эм эмчилгээ нь уламжлалт анагаах ухаанд бий

2014.02.14
Г.Тайванбат “Нахиа” эмийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал

Г.Тайванбат: Эмийн үйлдвэрлэлийг дэмжвэл үнэ буурах боломжтой

Ерөнхийдөө бид импорт орлох, олон нэр төрлийн чанартай эмийг олон улсын эм үйлдвэрлэлийн дүрэм GMP-ийн шаардлагад нийцсэн үйлдвэрт үйлдвэрлэж “Чанартай эм таны амьдралын баталгаа” гэсэн уриатай, зори

2014.02.14
Л.Хүрэлбаатар Монос Группын ТУЗ-ын дарга

Л.Хүрэлбаатар: Эм, хүнсний агентлагыг байгуулах хэрэгтэй

Уг нь агентлаг байгуулагдчихвал эмийн хяналт, хүнсний хяналтаа маш хүчтэй болгож чадна. Хэдийгээр хуулинд заачихсан ч Мэргэжлийн хяналтын газар бид нар хянана гээд, ҮХААЯ хүнсээ хянана, ЭМЯ болохоор

2014.02.14
И.Балжинням Чонот фарм ХХК гүйцэтгэх захирал, МЭЗБНХ гүйцэтгэх захирал

И.Балжинням: Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн 50 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой

Дотооддоо бид үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн тавин хувийг үйлдвэрлэх бүрэн боломжтой.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас GMP стандартын дагуу 1 мкв ажлын байрны гадна дахиад түүнтэй тэнцүү хэмжэ

2014.02.12
О.Дамба Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал

О.Дамба: Сайн зэвсэгтэй цэрэг сайн байлдана, харин муу зэвсэгтэй эмч яах вэ...

Олон улсын GMP стандартыг эмийн үйлдвэрүүдэд тавьж байгаа. Манай хэд хэдэн үйлдвэрүүд ахиц дэвшилттэй ажиллаж байна. Ер нь өнгөрсөн хориод жил төрийн бодлогоор эмийн үйлдвэрийг дэмжиж байгаагүй. Бодл

2014.01.28
Эксперт Сэтгэгдэл
Я.Ганболд Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэнгийн /"Гарааны рецептор" ХХК/ захирал, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн

Монгол улсад "Төрөөс эмийн талаар баримтлах бодлого" 2 дахь удаагаа батлагдаад сүүлийнх нь 2014 оны 9 сараас мөрдөгдөж эхэлсэн боловч мал эмнэлгийн салбарт буюу ХХААЯаманд энэ бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө өнөөдрийг хүртэл боловсрогдоогүй байгаа нь мал эмнэлгийн газрын, ялангуяа малын эмийн зөвлөлийн үйл ажиллагаа шаардлагад нийцэхгүй байгааг харуулж байна. Үүний улмаас хичнээн төрлийн, ямар үйлдэлтэй эм ,бэлдмэлийг мал эмнэлэгт хэрэглэж байгаа, тэдгээр нь эмчлэх,, сэргийлэх үйлдлээс гадна ямар гаж нөлөө үзүүлж байгаа, малын гаралтай бүтээгдэхүүнд хэрхэн хуриимтлагдаж, үлдэгдэл үүсгэж байгаа, хичнээн нь малын гаралтай түүхий эд, хүнсээр дамжин хүний биед сөрөг нөлөө үзүүлж /хуримтлал???/ байгаа, ямар ангиллын бэлдмэлүүд малын биед дасан зохиоцож, үйлчилгээ нь үгүй болж байгаа, тэдгээрээс хэрэглэхийг хориглосон болон өвчний үүсгэгчид тэсвэрт чанарын үйлдэлтэй антибиотик хэд байгаа, хортой үйлдэлтэй, нийгмийн эрүүл мэнд, байгал ь орчинд сөрөг нөлөөтэй хэд байгаа гэх мэт тооны хэлээр болон эмийн менежментийн талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит дүгнэлт өгөх ямар ч мэдээлэл, үндэслэл, үйл ажиллагаа байхгүй байгааг шинэ ЗАСГИЙН ГАЗАР засч залруулах нь нэн чухал ажил болж байна. Шинэ түвшинд гаргаснаар хүний эрүүл мэндийг хамгаалж, малаа эрүүлжүүлж, экспортыг нэмэгдүүлэх нэг боломж бүрдэнэ.

2016.07.07
Мөнхдэлгэр.Б "Омбо" ХХК-ийн захирал

Эм хангамжийн салбарт хөнгөлөлттэй зээл, НӨАТ-ын хөнгөлөлт олговол их хэрэгтэй байна. Мөн эм үйлдвэрлэгч нарт жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг олгодог болоосой гэж хүсдэг. Түүнээс гадны эмийн зохистой хэрэглээн дээр ярихад зохисгүй хэрэглээг бий болгож байгаа эмч төлөөлөгчийн газруудыг шүүмжилмээр байна. Хууль эрх зүйн ямар ч үндэсгүй мөртлөө зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулдаг. Эмч нарыг цалинжуулж, эмч нарт мөнгө тараадаг. Монголд 30 гаруй төлөөлөгчийн газар байна. Эмч нарыг уруу татаж, хахууль өгдөг, манай эмийг бичээрэй гэж мөнгө өгдөг. Ийм зүйл байж болохгүй. Эмч төлөөлөгчийн газруудын цаад эмийн үнэ нь өндөр байдаг. Тэр бүхнийг ард иргэдэд л төлж байгаа шүү дээ.

2014.03.15
Цогттуяа.Р "Еврофарм" ХХК-ийн захирал

Хамгийн гол нь хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгавал тогтвортой хөгжөөд явна. Хууль дүрэмж, журам стандарт л тогтвортой байх хэрэгтэй. Бид бол тогтвортой хуулийн дор тогтвортой үйл ажиллагаа явуулчихна. Гэтэл өнөөдөр тогтворгүй байгаагаас болж асуудлууд үүсдэг. Шинэ алба байгуулаад л шинэ журамтай болчихдог. Гэтэл удалгүй өөрчлөгддөг. Дээгүүрх халаа сэлгээ их учраас бидэнд ажил явуулахад хүндрэлтэй болдог. Энэ талаас нь бодлогоо сайн гаргах хэрэгтэй. Заримдаа төрийн аль алба нь юугаа хариуцаад байдаг нь ойлгомжгүй болчихдог. Эмийн салбарт өнөөдөр хэтэрхий олон аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг тогтвортой хууль эрх зүйн орчноор зохицуулах хэрэгтэй. Олон улсын түвшинд хүрэх ёстой. Энэ өндөр шаардлагад ч гэсэн компаниуд бэлэн байх ёстой.

2014.03.15
Калима.Д "Дакалфарм" ХХК-ийн захирал

Шинэ засгийн газар эмийн салбарт замбараагүй байдал үүсгээд байгаа. Бид мэргэжлийнхээ дагуу 20 жил үйл ажиллагаа явуулж байгаа хүний хувьд жаахан гомддог. Гэхдээ хуурамч эмийг хил гаалийн хяналт сул байгааг далимдуулж наймаачид оруулж ирж байдаг ч би баталж чадахгүй. Ер нь энэ салбарын зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагын мэргэжлийн хүнд л зөвшөөрөл олгох хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийг хэн дуртай хүнд өгч болохгүй. Эм гэдэг онцгой бүтээгдэхүүн гэдэг мөртлөө мэргэжлийн бус хүмүүсийн гарт бизнес болж орсон нь аюултай. Бидний хувьд улсыг эмээр хангаад ажиллаж байна. Энэ салбарыг босгож ирсэн хүмүүсийн хувьд одоо бодлого хэрэгтэй байгааг хэлмээр байна. Эм ханган нийлүүлэх байгууллагын хувьд стандарт нь их л нуршсан, найруулга муутай гадаадын юмийг орчуулсан ойлгомж муутай зүйл орсон байсан. Энэ асуудлаар Эмийн холбоонд саналаа өгсөн. Одоо эм хангамжийн байгууллагуудыг цөөлөх бодлого барьж, том шалгуурыг тавьж байгаа нь нэг талдаа бор зүрхээрээ яваа мэргэжлийн хүмүүсийг яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Аажмаар хийж болно. Европ стандартад хүрэх нь зөв ч манай улс орны нөхцөл байдал ямар байгаа билээ гэдгээ бодох хэрэгтэй.

2014.03.15
Балжир.Г "Ач үр" ХХК-ийн захирал

Эмийн салбарынхныг олон нийтэд хуурамч эм зардаг гэж буруу ойлгуулдаг. Гэтэл яг үнэндээ эм хангамжийг салбарыг авч явах гээд бор зүрхээрээ зүтгээд байгаа. Түүнээс гадна эмийн стандартыг илүү сайжруулах шаардлагатай. Гадны стандартыг л хуулаад байгаа. Хөрсөн дээр шингэхгүй зүйлийг авчрах гээд яриад байгааг анхаарах хэрэгтэй. Тодорхой хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан гэж болохгүй. Гол эмийн салбарыг бодлогоор дэмжихгүй бол хэцүү. Улс орны хэмжээнд зайлшгүй шаардлагатай эм тариагаа өөрсдөө хангадаг болох хэрэгтэй. Төрийн зүгээс бодлогоор авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ирээдүйгээ харсан зөв бодлого байх ёстой. Зах зээлээ зөв харахгүйгээр хэтэрхий ложистик харсан, маркетинг хөөсөн байж болохгүй. Ложистик байх нь зөв ч улс орны эрх ашгаа бодьё. Эм гэдэг чухал учир улсаас анхаарах ёстой.

2014.03.15
Ганхүү.С "Барагшун фарм" ХХК-ийн захирал

Эм хангамжийн салбар талаас яривал үндэсний бодлогод тусгах олон асуудал байгаа. Компаниудын хөгжилд тэгш боломжийг олгохгүй бол, хэт давуу байдлыг мэдээлэлд ойр байгаа нь авчихаад байдаг. Энэ нь Тендерийн хуультай холбоотой. Уг нь хууль өөрчлөгдөнө л гээд байгаа. Хэзээ өөрчлөгдөх юм бол. Эм хангамжийн байгууллагуудын хувьд чанаргүй эм нийлүүлдэг гэх мэдээлэл нийгэмд байдаг. Гэхдээ тухайн байгууллагын захирлуудтай холбоотой. Сайн зүйл хийх гээд явж байгаа олон хүн байгааг олж хараасай гэж хүсдэг.

2014.03.15
Балжин.Л "Эв Эрдэнэ" ХХК-ийн захирал

Эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хоёр зүйлийг бодох хэрэгтэй. Нэгд, өмнө нь үйлдвэр байгуулна гээд өөрсдийнхөө хүрээнд болсон, болоогүй зүйлүүд барьчихсан нэг хэсэг байна. Тэдгээрийг яах вэ гэдэг асуудал байна. Хоёрт шинэ үйлдвэр технологийг барьж байгуулах асуудал. Гэтэл үүнийг жижиг үйлдвэрүүд өөрсдийнхөө зардлаар байгуулахад хэцүү. Заавал төр засгийн дэмжлэг хэрэгтэй. Тэр хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгохын тулд импортыг багасгаад, дотоодын үйлдвэрлэлийг 5-10 жил дэмжихэд болно. Одоо бол үйлдвэрлэлийн паркийг барина гэж яригдаж байгаа боловч хэтэрхий хүнд яриад байна. Эмийн үйлдвэр бол хөнгөн маягийн үйлдвэр. Гэтэл нүсэр бүтэц, их хөрөнгө оруулалтаар төсөөлөөд байгаа нь өрөөсгөл байна. Тийм учраас паркийг зах зээлээс холгүйгээр зохион байгуулж болно.

2014.03.15
Уранзаяа.Д "Эмийн үйлдвэр" ХХК-ийн захирал

Хамгийн гол нь GMP-ийн олон улсын шаардлага хангасан үйлдвэр байгуулахын тулд дэд бүтцийг нь шийдэж өгөх хэрэгтэй. Газар болон бага хүүтэй зээл олгох хэрэгтэй байна. Эрүүл мэндтэй холбоотой онцгой бүтээгдэхүүн учир зээл олгох хэрэгтэй. Эм хангамжийн асуудалд гэхэд нэг асуудал бий. Нэг компани эмээ бүртгүүлчихлээ гэхэд бусад нь дагаад оруулаад ирдэг. Хөгжих боломжгүй, зохицуулах хэрэгтэй. Зохицуулахгүй бол мэргэжлийн бус бизнесмен хүмүүс дураараа оруулж ирээд байна.

2014.03.15

Хүн өрхийн эмнэлэг орж үзүүлээд эм бичүүлж авсанаас захын нэг эмийн санд ороод эм худалдаж авч уух нь илүү хялбар байна шүү дээ. Тиймээс эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах хэрэгтэй

2014.03.06