Н.Удвал: Цахим жор төслийн хүрээнд 7000 компьютер нийлүүлэгдэнэ
Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай ярилцлаа
-Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Ямар шийд гарсан бэ?
Сая Засгийн газрын хуралдаанаар "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Шинэ зохицуулалтаар эмийн салбарт олон улсын жишигт нийцсэн стандарт бий болно.
Сүүлийн үеийн үнэлгээ, судалгааны дүнгээс харахад, эмийн бодлогыг оновчтой болгох, эмийн чанарын баталгааг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагааг үр ашигтай явуулах, хүн амаа эмийн зохистой хэрэглээний мэдлэгтэй болгох зэрэг ажлыг нэн түрүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай нь харагдсан. Иймд Шинэчлэлийн Засгийн газар "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчилж байгаа юм. Шинэ зохицуулалтаар эмийн салбарт олон улсын жишигт нийцсэн стандарт бий болно.
Энэ баримт бичиг нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөл бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
-Дотоодын эм үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж байгаа вэ. Дотоодын үйлдвэрлэгчдийн зүгээс үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн 50 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой гэдгийг хэлж байсан. Энэ боломжтой юу?
Хуучин бодлого ерөөсөө тухайн цаг үеийн эм хангамж дутагдалтай, хүртээмж муу байдлыг сайжруулахын тулд чиглэж байсан. Хангамжаа л яаж сайжруулах вэ гэдэг рүү их анхаарсан учраас чанарын асуудал хаягдчихсан. Зах зээл дээр чанаргүй, үйлчилгээ муутай эмүүд бий
Эмийн жорын маягт-жор бичилт MNS 5376:2011 стандартын хэрэгжилт хэрэгжиж байна.
болчихсон. Харин одоогийн шинэ бодлого, хуулинд нэгдүгээрт чанар аюулгүй байдлыг анхаарна.
Хоёрдугаарт эмчилгээний өндөр дүн, үйлчилгээ сайтай, өндөр идэвхитэй, чанартай эмүүдийг зайлшгүй шаардлагатай эмийнхээ жагсаалтад оруулахаар болсон. Мөн эрүүл мэндийн салбарт цахим шинэчлэлийг хийж, цахим жорыг нэвтрүүлнэ.
Тэгэхгүй бол эмийн жор нь тохиролцооны дэлгүүр шиг болчихоод эмийн сангийн ажилтан эм санал болгож, тэрийг нь эмийн талаар боловсрол, мэдлэггүй хүмүүс аваад ууж байна.
-Цахим жор төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
Хятадын засгийн газраас авсан зээлийн хөрөнгөөр 7000 компьютер нийлүүлэгдэнэ. Үүний дараа эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн жагсаалт бүртгэл мэдээллийг програм хангамжийн талаас нь системд оруулах цогц ажлууд хийгдэнэ.
-Дотоодын эм үйлдвэрлэгчдийг яаж дэмжих вэ?
Чанар аюулгүй байдлын нэг гол зүйл нь хүний судсаар ордог зүү шиприз, дуслын систем, тарилгын шингэнийг зуун хувь дотооддоо үйлдвэрлэхээр болж байгаа. Энэ ажлыг дэмжиж байгаа. Гэхдээ эм үйлдвэрлэгчдэд тавих гол шаардлага бол чанар, аюулгүй байдал. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа технологи нь хамгийн сүүлийн үеийн олон улсын GMP-ийн стандартын шаардлагыг хангасан байх ёстой.