Могой жилийн отгон шагналын хур буулаа
Хан-уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Д.Батбилэг
2014.02.04

Могой жилийн отгон шагналын хур буулаа

XVII жарны “Ялгуусан” хэмээн модон морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан төр захиргаа, батлан хамгаалах, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хан-Уул дүүргийн 25 иргэнд Монгол Улсын төрийн дээд, одон медалийг гардууллаа.

Төрийн дээд одон медалийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг болон албаны бусад хүмүүс гардуулан өгсөн юм.

Хан-Уул дүүргийн 25 иргэнд Монгол Улсын төрийн дээд, одон медалийг гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны “Улаан туг”-ийн одонгоор ХУД-ийн 9-р хорооны иргэн батлан хамгаалахын ахмад ажилтан, яруу найрагч, зохиолч Ж.Баттулга, 1-р хорооны иргэн, ахмад тээвэрчин Ж.Бавуухүү, Монголын Уулчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Г.Бат-Оронго нарын 5 хүн, “Алтан гадас” одонгоор Буянт ухаа цогцолбор сургуулийн захирал Ө.Болормаа, 15-р хорооны иргэн, сэтгүүлч Н.Удвал, 7-р хорооны өндөр настан Б.Тогооч, ХУД-ийн 15-р хорооны өндөр настан Ц.Бэгзсүрэн нарын 12 хүн, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 60-р сургуулийн сантехникч Ц.Бямбаа, 15-р сургуулийн багш П.Оюун, ХУД-ийн Засаг даргын орлогч А.Отгонбаатар нарын 7 хүн могой жилийн отгон шагналын эзэд боллоо.