Хөдөлмөрийн яам “РЭНД”-тэй хамтран ажиллана
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Ерөнхийлөгч ноён Чарли Рөүз нар гарын үсэг зурлаа.
2014.02.04

Хөдөлмөрийн яам “РЭНД”-тэй хамтран ажиллана

Улсын хөдөлмөрийн салбарын бодлогын судалгаа хийх, урт хугацаанд баримтлах бодлого боловсруулах ажлын хүрээнд Хөдөлмөрийн яам болон АНУ-ын РЭНД корпорацийн хамтран ажиллах гэрээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Ерөнхийлөгч ноён Чарли Рөүз нар гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсын хөдөлмөрийн салбар дахь саад бэрхшээлүүдийг судалж түүнийг амжилттай даван туулах арга замыг тодорхойлох аж.

АНУ-ын РЭНД корпораци нь 1948 онд байгуулагдсан эрүүл мэнд, боловсрол, олон улсын харилцаа, хүрээлэн буй орчин, аюулгүй байдал, нийгмийн асуудлын хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийж засгийн газаруудад зөвлөгөө өгдөг ашгийн бус байгууллага юм байна.

Энэхүү гэрээг хэрэгжүүлэх үүргийг Монголын талаас Хөдөлмөрийн яамны харъяа хөдөлмөрийн судалгааны институт хариуцан ажиллах бөгөөд тус байгууллагын таван судлаач хамтран ажиллаж энэ хугацаанд бодлого боловсруулах чадавхиа бэхжүүлэхэд анхаарах ажээ.