АН-ын удирдлагууд АЗХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2014.02.04

АН-ын удирдлагууд АЗХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Э.Батсуурь, Т.Мягмарсүрэн нар Ардчилсан залуучуудын холбооны шинэ удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хэлэхдээ, “2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласан. Энэ хүрээнд 21 аймаг, 330 сумдаар явж сургалт зохион байгуулна. Сургалтын гол агуулга нь намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл рүү хандуулах, ардчиллын үнэт зүйлсийг залуучуудад таниулах юм.

Энэ ажилд намын залуучуудын байгууллага болох АЗХ-ныхонтойгоо хамтарч ажиллах болно” гэсэн юм. Харин АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүвшин, “Бид хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаад явж байгаа. Намаас хэрэгжүүлэх олон нийтийн арга хэмжээнд холбооныхоо зүгээс хамтарч ажиллахад таатай байна. Бид ч хамтарч ажиллахад бэлэн” гэлээ.

АЗХ-ны Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар тус байгууллага нь шинэ бүтэц бүрэлдэхүүнээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тухайлбал, Ерөнхийлөгчөөр Б.Баттүвшин, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболд, Ш.Жандос, дэд ерөнхийлөгчөөр С.Цэлмэг, Б.Мишээл, П.Ариунболд Ө.Шижир нар ажилладаг юм.