Бүтээн байгуулагчидтай уулзалт хийнэ
УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
2014.02.07

Бүтээн байгуулагчидтай уулзалт хийнэ

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Дархан, Эрдэнэт, Багануурт баригдах Үйлдвэр, технологи, аж үйлдвэрийн паркын удирдлагуудтай уулзана.

Манай улсад томоохон үйлдвэрүүдийн бү¬тээн байгуулатын ажил ойрын жилүүдэд өрнөх нь тодорхой болоод байгаа. Тухайлбал ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газраас мэдээлж байснаар Сайншандын аж үйлдвэрийн паркийг 2018 он гэхэд ашиглалтад оруулна. Шаардлагатай хөрөнгө оруулалтын 15 хувийu өөрийн улсаас гаргаж үлдсэн хөрөнгийг гадаадын хөрөнгө оруулалтаар шийднэ гэж байсан.

Мөн шинэчлэлийн Засгийн газар 2014 онд дотоодын үйлдвэрлэл хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлнэ. Импорт орлож, экспорт нэмэх үйлдвэрлэлд «Чингис» бондын үлдэгдэл хөрөнгөөс зарцуулахаар төлөвлөж, төслийн саналаа ирүүлж өрсөлдөхийг хувийн хэвшлийнхэнд нээлттэй зарласан юм.

Энэ хүрээнд аж ахуйн нэгж, иргэдээс ЗГХЭГ-т 963, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд 100, Хөдөлмөрийн яаманд 45, Барилга, хот байгуулалтын яаманд 43, нийт 1151 төсөл ирүүлсэн билээ.